Бид юу хийдэг вэ?

Бид юу хийдэг вэ?

Төслүүд дээр гардаг нийтлэг алдаа, доголдол нь төслийн менежментийн зохисгүй арга барилаас болж гардаг гэдгийг та мэднэ биз ээ! Бидний хийдэг ажил бол төлөвлөгөө, дүрэм журам зэргийн хэрэгжилтийн зөрүүнүүдийг урьдчилан илрүүлэх системийг үүсгэж, түүнээс урьдчилан сэргийлэх эсвэл хохирол багатайгаар даван, туулах боломжийг төслийн баг болон удирдлагуудад бүрдүүлж өгдөг.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш сүүлийн 4 жилийн хугацаанд энэ чиглэлээр групп компаниуд болон жижиг дунд, байгууллагуудын хэрэгжүүлж буй нийт 60 гаран төсөл дээр зөвлөх үйлчилгээ, сургалт зэргийг ханган нийлүүлж байна. Бидний үйлчилгээний тусламжтайгаар тэд менежментийн хамгийн чухал асуудал болох төлөвлөлт, хяналтыг зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар илүү үр бүтээлтэй хийх боломжоор хангагдаж чадсан юм.

Цааш үзэх

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

"Хүлээлтээс давсан сургалт болсон шүү.. Баярлалаа.. Дараа дараагийн сургалтад хамрагдана."
Төслийг MS Project программаар төлөвлөж, хянах арагчлал
Суралцагч
"Миний бие өмнө нь Прожект-н сургалтад хамрагдаж байсан бөгөөд яг үүнтэй ижил хэлбэрээр явсан бол хамаагүй үр дүнтэй байхаар байлаа. Цаашдаа уулзаж тодорхой хэмжээний зөвлөгөө авч болох болов уу?"
Төслийг MS Project программаар төлөвлөж, хянах арагчлал
Суралцагч
"Аливаа зүйлийг илүү тодорхой болгох ур чадвар болон, уялдаа холбоог системтэйгээр ойлгоход туслах, алдаа дутагдалыг илрүүлэх арга олоход тусалсан чухал сургалт байлаа. Цаашид улам дэлгэрүүлж судлах баталгаажуулах, хэрэгжүүлэхийг зорьж ажиллана."
Процессыг схемчлэн, сайжруулах аргачлал (MS Visio)
Суралцагч