Step by step Vlog #5: Барилгыг чанартай барих талаарх 4 жилийн хугацаанд хийж буй судалгааны явцаас
Барилга нь хүн болгоны анхдагч хэрэгцээ байдаг. Тийм учраас чанартай, найдвартай байх нь нэн чухал асуудал билээ. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд бид барилгын ажлыг хэрхэн чанартай гүйцэтгэх тал дээр бүрэн шийдэлд хүрч чадаагүй байна. Бидний зүгээс энэ тал дээр өөрсдийн туулсан туршлагад тулгуурлан 2016 оноос эхлэн туршилт, судалгаа хийж ирсэн бөгөөд 2021 оноос салбарын хэмжээнд дагаж мөрдөхөөр боловсруулагдаж буй техникийн баримт бичгийн практик судалгааг явуулж эхлээд байна. Та бүгд тус судалгаанд идэвхтэй хамрагдаж, өөрийн санал, бодлоо илдээнэ үү.