Step by step Vlog #6: Төслийн удирдлага болон байгууллагын удирдлагын тогтолцоонуудыг нэгтгэх нь
Төсөлд суурилсан байгууллагууд нь ганцхан гэхээсээ хэд, хэдэн төсөлд зэрэг оролцох нь элбэг. Ийм учраас төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаарх арга, техникүүд, олон улсын туршлагыг түлхүү судалдаг байх. Гэхдээ төслийн удирдлага нь дангаараа танай байгууллагыг бүхлээр нь сайжруулах хөшүүрэг болж чадахгүй юм. Яагаад гэвэл төслийн удирдлагын аргачлалууд нь зөвхөн 1 төслийг эхнээс нь дуустал хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдлэгийг танай менежер, төслийн багт олгоно. Тэгвэл байгууллагыг хэрхэн нэг цул систем болгож, бүх нэгжүүдийг харилцан уялдаа холбоотойгоор удирдаж, амжилтад хүрэх вэ? гэх асуултад хариулахын тулд та бизнесийн оновчтой загварыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Үүний нэг сонголт бол ISO 9001 стандарт байдаг.
Мөн бид энэхүү PMBOK guide болон ISO 9001 стандартуудад суурилан дараах сургалтыг танд санал болгож байна. Үүнд:
#Төслийн цаг хугацааны удирдлагыг PMBOK GUIDE стандартын дагуу MS Project программаар төлөвлөж, хянах аргачлал: https://leanwork.mn/courses/ms-project/
#Бизнесийн процессыг ISO 9001 стандартын 4-р бүлгийн шаардлагын дагуу схемчлэх аргачлал: https://leanwork.mn/courses/process-mapping/