Step by step Vlog #8: Алдаа гарвал хэний буруу вэ?
Амжилтыг өмчлөх эзэн олон байдаг бол алдааг минийх гэж хүлээн зөвшөөрөх хүн маш ховор байдаг. Мөн байгууллага дээр ямар нэгэн алдаа гарахад ихэвчлэн түүнийг хийсэн хүнд хариуцлага тооцоод өнгөрдөг боловч алдаа гарах үндсэн шалтгаан болсон цаад сурвалжийг нь олж, системээ сайжруулах тал дээр анхаарч, ажиллах үе цөөн байдаг. Мэдээж тухайн алдаа нь хувь хүний ур чадвар, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байсан байж болох ч магадгүй тэр хүнд бага зэрэг нэмэлт сургалт, зааварчилгаа өгсөн бол яах байсан бэ? гэх мэтчилэн асуудлын учир шалтгааныг олж илрүүлэхийн тулд та үйл явцын хандлага /process approach/-г өөрийн байгууллагын соёлд нэгтгээрэй.