Step by step Vlog #9: Завгүй ажиллах нь бүтээмжтэй байна гэсэн үг биш
Танд маш шахуу хуваарийн дагуу, толгой өндийх завгүй хэдэн сар ажилсаны эцэст таны хийж байсан зүйл яг үнэндээ тийм ч чухал бас бусдад хэрэгтэй зүйл биш байсныг ухаарсан туршлага тохиолдож байсан уу? Таны ажлын гүйцэтгэлийг хэмжих хамгийн чухал үзүүлэлтүүд юу вэ? Ажлын аль хэсэг нь хамгийн үнэ цэнэтэй, аль хэсгийг хойш тавьж, улмаар хийхгүй байсан ч болох вэ? зэрэг сонирхолтой асуултуудад хариулах зорилгоор 4 номын зөвлөмжүүдийг практик дээр хэрэгжүүлсэн туршлагатай хослуулан ярилаа.
Энэ мэдээлэл дээр үндэслэн байгууллагын удирдлагын тогтолцоог бий болгоход хамгийн хэрэгтэй гэж үзсэн аргачлалуудыг онлайн сургалтын хэлбэрээр та бүхэнд бидний зүгээс хүргэж байгаа билээ.