Жижиг дунд компанид үйл ажиллагааны сайжруулалт хийхэд тулгардаг хамгийн эхний саад бэрхшээл
Жижиг дунд байгууллагын менежерүүд, удирдлагуудын хувьд үйл ажиллагааны сайжруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг боловч хаанаас эхлэх, ямар тактик баримтлах зэрэг нь асуудал болдог. Зарим тохиолдолд том стандартуудыг бүхлээр компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үед хэт их мэдээллийг байгууллагын соёлд шингээж өгөх оролдлого хийгддэг улмаас ихэвчлэн бүтэлгүйтэл, урам хугаралтаар дуусдаг.
Тэгвэл хэт их мэдээлэл биш, өөрийн компанид тулгамдаж буй, хамгийн ноцтой асуудлаас эхлэн, түүнд бүх хүчээ төвлөрүүлэн сайжруулалт хийх зорилго тавин ажиллавал яах вэ? Мэдээж олон зүйлд төвлөрөхөөс маш тодорхой нэг зүйлд төвлөрөх нь өндөр үр дүнг танд авчирна. Тэгвэл бидний зүгээс танд олон улсын онол, стандартаас жижиг дунд байгууллагад хамгийн эхэнд тулгарч буй асуудлыг шийдэхтэй холбоотой хэсгүүдийг түүн авч программ хангамжтай хослуулсан сургалт, зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
Та манай вебсайтаар орж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. https://leanwork.mn/