Амжилтад хөтлөх шинэ зуршлыг байгууллагадаа суулгах үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
Байгууллага болон хувь хүний аль алинд тодорхой зуршлууд байдаг. Сайн зуршил таныг, танай байгууллагыг аажмаар амжилтад хөтөлдөг бол муу зуршил дампуурал рүү чиглүүлдэг. Манай орны жижиг дунд байгууллагуудын дийлэнх нь ажлыг орчин үеийн арга барилаар удирдах хандлага рүү шилжих үе шатыг туулж байгаа билээ. Тэгвэл төгс удирдлагын тогтолцоо буюу зуршлыг өөрийн байгууллагад бүрэн суулгаж, соёлтойгоо нэгтгэхэд нэлээдгүй хугацаа, хүчин чармайлт шаардагдах бөгөөд энэ хугацаанд хийх ажлаа зөв эрэмбэд оруулж гүйцэтгэснээр хүндрэл бага амсдаг билээ.
Мөн манай хамт олон жижиг, дунд байгууллагын удирдлагын тогтолцоог сайжруулах эхний алхам бүхий цогц хөтөлбөрийг 4 жилийн судалгааны үр дүнд та бүхэнд онлайн хэлбэрээр санал болгож байгаа билээ.
Хөтөлбөртэй танилцах: https://leanwork.mn/