ISO 9001 стандартыг амжилттай нэвтрүүлэхэд тусалсан ном
Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт гэхээр хүн бүр ISO 9001 стандартыг нэрлэнэ байх. Тэгвэл энэхүү стандартыг байгууллагын үндсэн соёлтой нэгтгэхийн тулд дан ганц ISO 9001-с гадна бусад ISO 9000 бүлгийн стандартууд болон ISO 10000 бүлгийн гарын авлагыг судлах нь зүйтэй юм. Ингэж гүнзгий судалгаа хийгээгүй, өнгөц хэлбэрээр стандартыг хэрэгжүүлснээр дийлэнх байгууллагуудын хувьд үүнээс авах үр өгөөж нь багасдаг билээ. Энэ дугаараар эдгээрийн талаарх цогц ойлголт, тодорхой жишээнүүдийг ямар ном дээрээс авч болох талаар өөрийн туршлагад тулгуурлан тайлбарлалаа.
Мөн та тус сэдэвтэй холбоотойгоор манайхаас зохион байгуулж буй практик сургалтуудад онлайн хэлбэрээр хамрагдах боломжтой.
Манай сургалтын хөтөлбөрүүд : https://leanwork.mn/