Барилгын төсөвт өртөг тооцох аргачлалын өнөөгийн нөхцөл байдлын тандалт, судалгаа
Судалгааны зорилго:
Тус судалгаа нь барилгын төсөв өртөг тооцоход тулгарч буй асуудлыг бодитоор тогтоохын тулд энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдээс тодруулж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг үндэслэлтэйгээр гаргах, холбогдох эрх бүхий байгууллагуудад санал бэлтгэн хүргүүлэх, ажил олгогч байгууллагуудад энэ талаар үндэслэлтэй мэдээллийг өгөхөд оршино.
Судалгааны үр өгөөж
Барилгын төслийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болох төсөвт өртгийг тооцоолох өнөөгийн арга барилыг шинэчлэх сайжруулах боломжуудыг хамтын хүчээр тодорхойлоход та өөрийн гар бие оролцож байна. Хэрэв та хүсвэл асуулгын төгсгөл хэсэгт өөрийн и-мэйл хаягийг үлдээж санал асуулгын үр дүнг хураангуй хэлбэрээр авах боломжтой.
Судалгаа үргэлжлэх хугацаа:
Тус судалгаа нь 2021.03.10 өдрөөс 2021.03.20 өдрийн хооронд эхний байдлаар явагдах ба түүнээс хойш мөн судалгааг бөглөх боломжтой.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Судалгааг бөглөж дууссанаар “Амжилттай” гэсэн хариу гарах бөгөөд хэрэв ийм хариу гараагүй бол та * тэмдэглэгээтэй асуултуудыг гүйцэд бөглөсөн эсэхээ дахин нягтална уу. Баярлалаа.