Ямарваа төлөвлөгөөг 70%-c дээш гүйцэтгэлтэй хэрэгжүүлэх арга
Их сургуульд сурч байхдаа MS Project болон Primavera -н талаар сураг төдий бараг цуурай сонсоор төгсөв. Ажил дээр гараад ихэнх төлөвлөгөөг Excel дээр хийдэг гэдгийг мэдсэн юм. Энэ нь механик ажиллагаа ихтэй, их хөшүүн төлөвлөгөө байдаг. Инженерээр ажилласнаас 4 жилийн дараа менежерийн түвшинд ажиллах болсноор MS Project-ашиглах шаардлага үүсэв. Миний инженерийн хувиар оролцсон ихэнх төслүүд бүтээн байгуулалт, зураг төсөлтэй холбоотой байлаа. Харин 4 жилийн өмнө миний хамгийн анх удирдаж байсан төсөл нь байгууллагын тогтолцоог сайжруулах төсөл байв. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд MS Project болон онолын мэдлэгийн хослол, ахмад менежерүүдийн зөвлөгөө гурвын хослол чухал үүрэгтэй байсан билээ. Илүү дэлгэрэнгүй: https://leanwork.mn/