Байгууллагын тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх коучинг хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Байгууллагын удирдлага, бүтцийг үр ашигтай болгох олон төрлийн аргачлалууд байдгаас манай улсад “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2015 болон Төслийн удирдлагын арга зүйн PMBOK GUIDE зэрэг шилдэг туршлагуудыг түгээмэл ашиглаж эхлээд байгаа боловч жижиг, дунд хэмжээтэй компаниуд үүнийг хэрэгжүүлэх, үр дүнтэйгээр нэвтрүүлэх тал дээр тодорхой саад бэрхшээлүүдтэй тулгарч байна.
Иймд манай хамт олны зүгээс барилгын компаниудад зориулан эдгээр нүсэр стандартуудаас өөрийн эрэлт, хэрэгцээ, онцлогт тулгуурлан, эхний ээлжинд нэн чухал хэсгүүдийг нь авч хэрэглэх, богино хугацаанд бодит үр дүнд хүрэх тактикийг коучинг үйлчилгээгээр дамжуулан хүргэж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Байгууллагын онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн энгийн бөгөөд дэвшилтэт удирдлагын тогтолцоог бий болгоход харилцагч байгууллагын процесс болон хүмүүст нэгэн зэрэг анхаарлаа хандуулж, ирээдүйд өсөн дэвжих стратеги, гүйцэтгэл мөн ажилтнуудтай компанийг бий болгоход бодитоор дэмжлэг үзүүлэхэд энэхүү хөтөлбөр төвлөрдөг.
ТА ЯАГААД КОМПАНИА САЙЖРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН
- Барилгын байгууллагын удирдлагын тогтолцоог сайжруулахтай холбоотой сүүлийн 8 жилийн хугацаанд судлагдан, туршигдаж, баталгаажсан МУ-н барилгын салбарын жижиг дунд байгууллагуудад зориулагдсан дэвшилтэт аргачлалыг хурдан хугацаанд нэвтрүүлнэ.
- Барилгын инженер суурьтай удирдлагын багийн боловсруулсан аргачлал бүхий туршлага, мэдлэг, алдаа, оноог богино хугацаанд дамжуулан эзэмшинэ.
- Ажилтнаас байгууллагын захирал хүртэлх бүхий л түвшний албан тушаалтнууд байгууллагын алс ирээдүй болон өнөөдөр хүрэх ёстой зорилтуудын талаарх бүрэн, зөв ойлголттой болсноор хүмүүсийн хандлага, бүтээмж дээшилнэ.
- Зорилтот зах зээл дээрх өрсөлдөгчөөсөө ялгарах аргачлал, өөрсдийн онцлог, давуу болон сул тал салбарын ирээдүйн чиг хандлагыг энгийн бөгөөд хялбар аргаар задлан шинжилж, нэгдсэн ойлголттой болсноор байгууллага илүү уян хатан, хүчтэй бодлоготой болно.
- Эмх цэгцгүй ажлын зохион байгуулалтаа системчлэн, нэгэн цул болгоно.
- Улирал, жил, 3 жил, 10 жил гэх мэт үе шатлал бүхий зорилтууд тавьж, түүнийг 70-с дээш хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлэх арга барилыг эзэмшинэ.
- Байгууллагын алба, үйл ажиллагааны ашигтай байдлыг олон төрлийн үзүүлэлтээр хэмждэг болно.
- Нэвтрүүлсэн системээ дахин сайжруулах, тасралтгүй ажиллуулах арга барилгыг эзэмшинэ.
ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
“Леан Ворк Консалтинг” ХХК-тай гэрээ хийх нь өөрийн байгууллагад бүтэн цагийн үндсэн ажилтан авалгүйгээр мэргэжлийн байгууллагад энэ асуудлыг даатгаж, хямд төлбөр, оновчтой үйлчилгээг богино хугацаанд авч бодит үр дүнд хүрэх боломжтой гэдгээрээ онцлогтой.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагч байгууллагатай 4 сарын хугацаанд нийт 80 цаг үргэлжлэх коучинг үйлчилгээг “Леан Ворк Консалтинг” ХХК-н зүгээс үзүүлнэ. Үүний эхний 1 сард бодит үр дүн гарна.
Харилцагч компанийн захирал, удирдлагын баг энэ хугацаанд коучинг үйлчилгээний хүрээнд тодорхойлсон даалгавар, зорилтуудыг цаг тухайд нь хийж явах үүрэг хүлээнэ. Удирдлагын баг гэдэг нь тухайн компанийн гүйцэтгэх захирал болон алба, нэгжийн менежерүүдээс бүрдсэн багийг хэлнэ.
Previous post