Төслийг MS Project программаар төлөвлөж, хянах аргачлал – Захиалгат сургалт
- Posted by Munguntur
- Categories Захиалгат сургалт
- Date 2021-05-31
- Comments 0 comment
ХЭНД ЗОРИУЛСАН:
Төслийн хэрэгжүүлэлтийг нарийвчлалтай бөгөөд бодитоор төлөвлөх шаардлагатай тулгарсан төслийн менежер, компанийн захирлуудад тус үйлчилгээ нь тохиромжтой.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО:
Хэрэгжүүлж буй төслийн цаг хугацааны төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд боловсруулах, ажилбаруудыг удирдаж болохуйц хэмжээнд задлан, эрэмбэлж, төслөө нарийвчлалтайгаар удирдахад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг боловсруулахад тус үйлчилгээний зорилго оршино.
ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?
Төлөвлөгөө боловсруулахад тухайн ажлыг гүйцэтгэхэд оролцогч талууд болон Леан Ворк Консалтинг ХХК-н менежментийн зөвлөх С.Мөнгөнтөр нар хамтран ажиллана.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
Сонгон авсан 1 төслийн цаг хугацааны төлөвлөгөө боловсруулахад ажлын 5 хоногийн хугацаанд 9 академик цагийн хамтын ажиллагаа шаардагдана.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
№ | Сургалтын түвшин | Агуулга | Үргэлжлэх хугацаа |
1 | Анхан | 1.1. Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө боловсруулах, 1.2. Мэдээллүүдийг харах хэлбэрүүд, 1.3. Хэвлэх тохиргоо. | 3 цаг |
2 | Дунд | 2.1. Ажиллах хүч, машин механизмын төлөвлөлт хийх, 2.2. Төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох, 2.3. Timeline-тай ажиллах. | 3 цаг |
3 | Ахисан | 3.1. Олон төслүүдийг уялдуулах, 3.2. Формат тохиргоонууд, 3.3. Төслийн төлөвлөгөөтэй холбогдох төрөл бүрийн тайлангууд боловсруулж, гаргах. | 3 цаг |
Нийт | 9 цаг |
СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ:
СУРГАЛТ ЯВАГДАХ АРГА, ХЭЛБЭР
- Сургалт нь 100% практик дээр суурилан явагдах бөгөөд онолын мэдлэг /PMBOK GUIDE/ болон MS Project программ хангамжийг хэрхэн зүй, зохистой хослуулан хэрэглэхийг заана.
- Тухайн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн төлөвлөгөөг сургалтын явцад хамтран, жишээ байдлаар боловсруулж, иж бүрэн төлөвлөгөөг гаргаж авна.
- Гарын авлага, дасгал ажлын файлууд дагалдана. /70 хуудас монгол хэл дээр боловсруулагдсан/
- Нийт 9 цаг бүхий 3 удаа орох сургалт тус бүрийг өөр хоорондоо 3 өдрийн зайтайгаар буюу ажлын 14 хоногт багтаан гүйцэтгэж дуусна. Энэхүү завсарлага хугацаанд сургалт авч буй баг нь багшийн заасан арга барилын дагуу өөрсдийн төслийн өгөгдлүүдийг оруулж, дадлага хийсэн байх шаардлагатай.
- Захиалгат сургалтыг 3 түвшинд бүтнээр нь авах тохиолдолд танхимаар хамрагдсан сургалтын 11 цагийн бичлэг бүхий видео хичээлүүдийг 3 сарын турш www.leanwork.mn сайтаас үзэх эрх дагалдана.
- НӨАТ-н баримт гарна.
ЭНЭХҮҮ ХӨТӨЛБӨРӨӨР БИД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
(Он цагийн дарааллаар)
- “Химон Констракшн” ХХК
- ‘Ричвэлл Инженеринг’ ХХК
- “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК
- “Смарт Грийн Девелопмент” ХХК
- “Бодь Пропертийз” ХХК
- “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл
- “Таны зам” ХХК
- “МСМ Групп” ХХК
- “Эн Ти Эм” ХХК
- “Их үйлсийн эрэлд групп” ХХК
- “Могул Электрокем” ХХК
- “Эрчим Электрик” ХХК
- “Хан төгөл хотхон” төслийн баг
- “ТЭЦҮ Дэлгэрэх Бийлдинг” ХХК
- “Зиндаа Констракшн” ХХК
- “Глобал Бридж Констракшн” ХХК
- “Таван Толгой Дулааны Цахилгаан Станц” ТӨХХК
- “Сэрүүн сэлбэ” ХХК
- “Ачит Ихт” ХХК
ТА ҮНИЙН САНАЛ АВАХ УУ?
Та 91108081 дугаар болон support@leanwork.mn хаягаар шууд холбогдож, мэдээлэл авах боломжтой.