2022 оны 03 cарын сургалт: Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах аргачлал
- Posted by Munguntur
- Categories Онлайн сургалтын зар
- Date 2022-03-04
- Comments 0 comment
2022 оны 03 сарын 21-с эхлэх “Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах нь (Эрчимжүүлсэн 14 хоногийн сургалт)” -н бүртгэлийг авч эхэллээ.
СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Төслийн төлөвлөгөө нь 1 удаа хийгдээд дуусдаг “EVENT” биш юм. Энэ нь тасралтгүй сайжирч, хөгжиж байх ёстой “PROCESS” билээ.
Төлөвлөгөөг уламжлалт байдлаар механик ажиллагаа ихтэйгээр боловсруулах нь инженер, техникийн ажилтнуудыг төлөвлөгөөнөөс залхсан хандлагатай болгосон байх нь элбэг. Нөгөө талд үүнийг программ хангамж болон ОУ-н шилдэг туршлагыг ашиглан хурдан, сонирхолтойгоор боловсруулах боломж байсаар байна.
Бидний хувьд энэ боломжийг бүтээн байгуулагч мэргэжлийн хүмүүст илүү ойртуулж, “Төслийг MS Project программаар төлөвлөж, хянах аргачлал (14 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалт)”-г 2020 оноос эхлэн зохион байгуулсаар байна.
Та төслийн ажлуудаа удирдаж болохуйц хэмжээнд задалж, багийн үүрэг хариуцлагыг жигд хуваарилан, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг 7 хоног, сар бүрээр хянаж, хоцролтыг нөхөх шийдлийг бодит мэдээлэл дээр үндэслэн цаг тухайд нь шуурхай гаргаж байх шаардлагатай тулгарсан бол энэхүү сургалт танд тохирно гэдэгт итгэлтэй байна.
Сургалт эхлэх: 2022.03.21 өдрийн 17:00 цаг
Бүртгэл дуусах: 2022.03.21 өдрийн 09:00 цагт,
Анги дүүргэлт: 20 хүний байх тул та эртлэн бүртгүүлээ баталгаажуулаарай.
Шилдэг компаниуд нь олон төрлийн төслийг өргөн бүтэцтэйгээр хэрэгжүүлдэг бөгөөд эдгээрээс өндөр үр ашгийг бий болгож чаддаг. Энэ нь нэг талаараа төслийн төлөвлөлтийг бодитой хийж, түүний гүйцэтгэлийг удирдаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг тухайд нь шуурхай гаргаж чаддагтай холбоотой юм.
ЯАГААД ЭНЭ СУРГАЛТЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?
Иймд аливаа компани, хамт олны хувьд “Төлөвлөлт хийх, түүнийг удирдаж, бодит гүйцэтгэл болгоход зарцуулдаг цаг, механик ажиллагааг үлэмж хэмжээгээр хялбарчлах программ болон төслийг системтэйгээр удирдах аргачлалыг /PMBOK GUIDE/ хослуулан нэвтрүүлснээр” илүү үр ашигтай ажиллах боломжтой юм. Манай зүгээс ISO 21500, ISO 9001, ISO 45001 зэрэг ОУ-н Удирдлагын Тогтолцооны Стандартуудыг бүтээн байгуулалтын компаниудад хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан энэхүү сургалтыг 2020 оноос эхлэн зохион байгуулж байна.
СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хэрэв та дээрх асуудалтай тулгарсан бөгөөд тэдгээрийг шийдэх, энгийн, цэгцтэй аргачлалыг хайж байгаа бол доорх зааврын дагуу манай сургалтад хамрагдах боломжтой.
- Сургалтад бүртгүүлэх, (Сургалтын 90.000₮ -н төлбөрийг Хаан банкны ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ эзэмшигчтэй 5176228189 тоот дансанд шилжүүлнэ. Жич: Гүйлгээний утга хэсэгт: И-мэйл, Утасны дугаараа бичихийг анхаарна уу. (Жн: support@leanowork.mn, 91108081 гэх мэт)
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- 2022.03.21-с эхлэн 14 хоног явагдах, эрчимжүүлсэн LIVE хичээлд оролцох,
- Давтлага хичээлүүдийг төлбөр төлснөөс хойш үзэж болох бөгөөд 3 сарын хугацаанд судалж, өөрийн ажилд нэвтрүүлэлтийг бодитоор хийх боломжтой.
УДИРДАГЧ БАГШ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Барилгын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн инженер” С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
14 хоногийн “Эрчимжүүлсэн live хичээлүүд” нь 7 хоног бүрийн Даваа, Мягмар, Пүрэв гарагуудад 17:00-18:00 цагийн хооронд явагдана.
- 2022.03.21: Төслийн менежментийн тухай гол ойлголтууд
- 2022.03.22: Төслийн цаг хугацааны төлөвлөгөө боловсруулах
- 2022.03.24 Ажилд шаардагдах нөөцүүдийг төлөвлөх
- 2022.03.28 Төлөвлөгөөг шинэчлэх, тодотгон, амьд байлгах нь
- 2022.03.29: Төлөвлөгөөнд харагдах байдлын тохиргоо хийж, ойлгомжтой болгох нь
- 2022.03.31: Тайлан, мэдээ боловсруулах нь
- 2022.04.04:Чөлөөт сэдэв, асуулт, хариулт
3 сар судлах “Видео давтлага хичээлүүд” -ийг ухрааж, давтаж үзэж болно.
Previous post