Хэмижиж чадвал, удирдаж болох уу?
- Posted by Munguntur
- Categories Ангилал байхгүй, Блог
- Date 2022-03-12
- Comments 0 comment
Топ менежерүүдийн хэлдгээр бол..
Бүтээн байгуулалтын салбарт бол..
Тэгээд одоо яах вэ? Хэн үүнийг шийдэх вэ?
Эндээс хувийн аж ахуйн нэгжүүд ингээд л хохироод байх уу?, Сэргэлэн нэг захиалагч нь ядарсан гүйцэтгэгчээ өөрийн бодлоор шахаж, зүтгүүлсээр тамирыг нь барж, нурууг нь авах уу? Мэргэжлийн тооцоолол дээр суурилсан биш, мөнгөний төлөө технологи зөрчиж, яаран сандран хийсэн чанаргүй бүтээн байгуулалтыг бид цаашид үргэлжлүүлсээр л байх уу? гэсэн мэдээжийн асуултууд гарч ирдэг.
Энэ асуудлыг маш олон мэргэжлийн бүтээн байгуулагчид, инженерингийн компаниудын зүгээс салбар, яам, засгийн газрын түвшинд жил бүр тавьдаг боловч тусыг эс олсоор байна. Энэ арга барилаараа, бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдгийн үлгэр бодитоор биелж ч болох юм.
Иймд энэ асуудлыг төр биш, шинэ үеийн инженерүүд бид л шийднэ. Харин үүнийгээ ухамсарлаж, хувийн явцуу эрх ашгаас дээгүүр улс орны хөгжлийн том асуудлыг тавьж, мэргэжлийн хүмүүс хоорондоо нэгтэн, нягтрах шаардлагатай байна. Гэхдээ мэргэжлийн компаниуд гэдэгт мөнгөний компаниудыг оруулж ойлгож болохгүй билээ.
Манай барилга, бүтээн байгуулалтын салбарт хөгжлийн бодлогын бичиг баримт нь “Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого” нэртэйгээр хэвлэгдэн гарч, түүнийг нь олон аж, ахуйн нэгжүүд дагана гэж тооцоолж байгаа аж.
Гэвч бодит байдал дээр салбарын хөгжлийг хувийн хэвшлийнхэн л чирч байна. Хамгийн өндөр барилга, хамгийн чанартай барилга, ОУ-н арга хэмжээ дээр Монголыг төлөөлүүлэх бүтээн байгуулалт зэргийн ихэнх хувийг хувийн хэвшлийнхэн хийсэн байгаа тул салбарын хөгжлийн бодлогоо хувийн хэвшлийн мэргэжлийн /мөнгөний биш/ компаниудын оролцоотойгоор өргөн цар хүрээнд гаргаж, оролцоог нь хангах нь зүйн хэрэг гэдгийг нотолж байна.
Иймд бид салбарын удирдлагыг яривал эхлээд түүнийг хэмжих хэрэгтэй. Гэвч хэмжилт хийхийн тулд мэргэжлийн төлөвлөлт хэрэгтэй боловч өнөөдөр мэргэжлийн төлөвлөлтийг хийхэд шаардлагатай байдаг өгөгдлүүдийг мэргэжлийн бус аргаар боловсруулж, багцаалдаг, хуулбарлан орчуулж гаргаж байна.
Энэ салбарт 10 жил ажиллаж, олон төсөл, хамтрагчдын дундаж, төр засгийн хийж буй ажлын явцыг хараад хэлэхэд өнөөдрийн байдлаар ийм л үгнүүд аманд орж ирж байгаа юм.
Нийтлэл бичсэн. С.Мөнгөнтөр /Барилгын мэргэшсэн инженер/
Previous post
2022 оны 03 cарын сургалт: Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах аргачлал
Next post