14 хоногт 1 төлөвлөгөө боловсруулах эрчимжүүлсэн хөтөлбөр
- Posted by Munguntur
- Categories Онлайн сургалтын зар
- Date 2022-05-13
- Comments 0 comment
2022 оны 05 сарын 24-с эхлэх “Төслийн төлөвлөгөөг Microsoft Project программаар төлөвлөх 14 хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр” -н бүртгэлийг авч эхэллээ.
ХӨТӨЛБӨРИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
14 хоногийн хугацаанд өөрийн ажлын төлөвлөгөөг программ хангамж болон төслийн менежментийн шилдэг туршлагыг ашиглан хурдан, сонирхолтойгоор боловсруулахад таныг манай хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн дасгалжуулах болно.
Та төслийн ажлуудаа удирдаж болохуйц хэмжээнд задалж, багийн үүрэг хариуцлагыг жигд хуваарилан, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг 7 хоног, сар бүрээр хянаж, хоцролтыг нөхөх шийдлийг хайж байгаа бол танд энэхүү хөтөлбөр тохирно гэдэгт итгэлтэй байна.
Хөтөлбөр эхлэх: 2022.05.24 өдрийн оройн 20:00 цаг
СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Та доорх зааврын дагуу тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Хөтөлбөрт бүртгүүлэх, (Сургалтын 90.000₮ -н төлбөрийг Хаан банкны ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ эзэмшигчтэй 5176228189 тоот дансанд шилжүүлнэ. Жич: Гүйлгээний утга хэсэгт: И-мэйл, Утасны дугаараа бичихийг анхаарна уу. (Жн: support@leanowork.mn, 91108081 гэх мэт)
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор хөтөлбөрт хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- 2022.05.24-с эхлэн 14 хоног явагдах LIVE уулзалтуудад (ZOOM) оролцох, төлөвлөгөө боловсруулахад тулгамдаж буй асуудлаа хөтөлбөрийг удирдаж буй багштай хамтран шийдвэрлэх,
- Төлөвлөгөө боловсруулах заавар бүхий видео хичээлүүдийг төлбөр төлснөөс хойш үзэж болох бөгөөд 3 сарын хугацаанд судалж, өөрийн ажилд нэвтрүүлэлтийг бодитоор хийх боломжтой.
ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН БАГШ
Хөтөлбөрийг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Барилгын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн инженер” С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
Нийт 4 цагийн “Live уулзалтууд” нь 14 хоногийн турш Мягмар, Пүрэв гарагуудад 20:00-20:45 цагийн хооронд явагдах бөгөөд танд төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй практик асуудлуудыг харилцан мэдээлэл солилцож, шийдвэрлэх зорилготой.
- 2022.05.24: Төслийн менежментийн тухай гол ойлголтууд
- 2022.05.26: Төслийн цаг хугацааны төлөвлөгөө боловсруулах
- 2022.05.31: Ажилд шаардагдах нөөцүүдийг төлөвлөх
- 2022.06.02: Төлөвлөгөөг шинэчлэх, тодотгон, амьд байлгах нь
- 2022.06.07: Тайлан, мэдээ боловсруулах нь
Нийт 8 цагийн “Видео зааварчилгаанууд” -г 3 сарын хугацаанд ухрааж, давтаж үзэх бөгөөд танд төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай арга, техникүүдийг ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
- 1-р бүлэг: 14 хоногийн эрчимжүүлсэн Live бичлэгүүд
- 2-р бүлэг: Танилцуулга хичээл
- 3-р бүлэг: Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө боловсруулах
- 4-р бүлэг: Ажиллах хүч, машин механизмын төлөвлөлт хийх
- 5-р бүлэг: MS Project дээр төслийн мэдээллүүдийг харах, нэмэлт мэдээлэл оруулах
- 6-р бүлэг: MS Project дээр төслийн төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох
- 7-р бүлэг: MS Project программыг олон төслүүд дээр зэрэг ашиглах
- 9-р бүлэг: MS Project дээр мэдээллүүдийн загвар, форматын тохиргоо хийх
- 10-р бүлэг: MS Project-с тайлангууд гаргах
- 11-р бүлэг: MS Project-с хэвлэх
Видео зааваричлгааны дэлгэрэнгүй хөтөлбөр үзэх:
Previous post