Барилгын төслийн удирдлага ба дижитал технологийн боломжууд I BIM forum
Барилгын салбарт шинэлэг технологи нэвтрүүлэхээр төлөвлөж буй Building SMART Mongolia хамт олны зохион байгуулж буй “{BIM FORUM 2022 – ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ЗАХИАЛАГЧИЙН ОРОЛЦОО” сэдэвт салбар хэлэлцүүлэгт оролцлоо. /Жич: ганц хоёр үг хэллэгийг андуурч ашиглажээ/
Илтгэлийн гол санаанууд:
- Салбарын хөгжил гэж дундаж байгууллагуудын хөгжлийг хэлнэ,
- Аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнуудын стандартыг өөрийн оронд авч ашиглахдаа шууд хуулбарлаж нь зохимжгүй,
- Салбарын өөрчлөлт, сайжруулалтыг хийхэд жижиг, дунд байгууллагуудын асуудлыг судалж, тэднийг ойлгохоос эхлэх нь үр ашигтай,
- Барилгын салбарт ажиллаж буй менежерүүд BIM технологийг нэг төрлийн хэрэглүүр гэж харах нь зүйтэй,
- Одоо гарч буй ноцтой асуудлуудыг шийдэх ажлыг хамгийн эхэнд тавих нь зүйтэй,
- Технологийг үр бүтээлтэйгээр ашиглахын тулд үндсэн, арга зарчмаа тодорхойлох нь зүйтэй.