08 cарын сургалт: Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах аргачлал
- Posted by Munguntur
- Categories Онлайн сургалтын зар
- Date 2022-08-02
- Comments 0 comment
2022 оны 08 сарын 11-с эхлэх “Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах нь (Эрчимжүүлсэн 14 хоногийн сургалт)” -н бүртгэлийг авч эхэллээ.
СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Төслийн төлөвлөгөө нь 1 удаа хийгдээд дуусдаг “EVENT” биш юм. Энэ нь тасралтгүй сайжирч, хөгжиж байх ёстой “PROCESS” билээ.
Төлөвлөгөөг уламжлалт байдлаар механик ажиллагаа ихтэйгээр боловсруулах нь инженер, техникийн ажилтнуудыг төлөвлөгөөнөөс залхсан хандлагатай болгосон байх нь элбэг. Нөгөө талд үүнийг программ хангамж болон ОУ-н шилдэг туршлагыг ашиглан хурдан, сонирхолтойгоор боловсруулах боломж байсаар байна.
Бидний хувьд энэ боломжийг бүтээн байгуулагч мэргэжлийн хүмүүст илүү ойртуулж, “Төслийг MS Project программаар төлөвлөж, хянах аргачлал (14 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалт)”-г 2020 оноос эхлэн зохион байгуулсаар байна.
Та төслийн ажлуудаа удирдаж болохуйц хэмжээнд задалж, багийн үүрэг хариуцлагыг жигд хуваарилан, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг 7 хоног, сар бүрээр хянаж, хоцролтыг нөхөх шийдлийг бодит мэдээлэл дээр үндэслэн цаг тухайд нь шуурхай гаргаж байх шаардлагатай тулгарсан бол энэхүү сургалт танд тохирно гэдэгт итгэлтэй байна.
Сургалт эхлэх: 2022.08.11 өдрийн Пүрэв гарагт өглөөний 08:00 цаг
Анги дүүргэлт: 20 хүн байх тул та доорх зааврын дагуу эртлэн бүртгүүлээ баталгаажуулаарай.
ЯАГААД ЭНЭ СУРГАЛТЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?
Иймд аливаа компани, хамт олны хувьд “Төлөвлөлт хийх, түүнийг удирдаж, бодит гүйцэтгэл болгоход зарцуулдаг цаг, механик ажиллагааг үлэмж хэмжээгээр хялбарчлах программ болон төслийг системтэйгээр удирдах аргачлалыг /PMBOK GUIDE/ хослуулан нэвтрүүлснээр” илүү үр ашигтай ажиллах боломжтой юм. Манай зүгээс ISO 21500, ISO 9001, ISO 45001 зэрэг ОУ-н Удирдлагын Тогтолцооны Стандартуудыг бүтээн байгуулалтын компаниудад хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан энэхүү сургалтыг 2020 оноос эхлэн зохион байгуулж байна.
СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хэрэв та дээрх асуудалтай тулгарсан бөгөөд тэдгээрийг шийдэх, энгийн, цэгцтэй аргачлалыг хайж байгаа бол доорх зааврын дагуу манай сургалтад хамрагдах боломжтой.
- Сургалтад бүртгүүлэх, (Сургалтын 81,000₮ -н төлбөрийг Хаан банкны ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ эзэмшигчтэй 5176228189 тоот дансанд шилжүүлнэ. Жич: Гүйлгээний утга хэсэгт: И-мэйл, Утасны дугаараа бичихийг анхаарна уу. (Жн: support@leanowork.mn, 91108081 гэх мэт)
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- 2022.08.11-с эхлэн 14 хоног явагдах, эрчимжүүлсэн LIVE хичээлд оролцох,
- Давтлага видео хичээлүүдийг төлбөр төлснөөс хойш үзэж болох бөгөөд 3 сарын хугацаанд судалж, өөрийн ажилд нэвтрүүлэлтийг бодитоор хийх боломжтой.
УДИРДАГЧ БАГШ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Барилгын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн инженер” С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
“Эрчимжүүлсэн live хичээлүүд” нь 14 хоногийн турш Мягмар, Пүрэв гарагуудад өглөөний 08:00-08:30 цагийн хооронд явагдана.
- 2022.08.12: Төслийн менежментийн тухай гол ойлголтууд
- 2022.08.16: Төслийн цаг хугацааны төлөвлөгөө боловсруулах
- 2022.08.18: Ажилд шаардагдах нөөцүүдийг төлөвлөх
- 2022.08.23: Төлөвлөгөөг шинэчлэх, тодотгон, амьд байлгах нь
- 2022.08.25: Тайлан, мэдээ боловсруулах нь
Нийт 8 цагийн “Видео давтлага хичээлүүд” -ийг 3 сарын хугацаанд ухрааж, давтаж үзэж болно.
- 1-р бүлэг: 14 хоногийн эрчимжүүлсэн Live бичлэгүүд
- 2-р бүлэг: Танилцуулга хичээл
- 3-р бүлэг: Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө боловсруулах
- 4-р бүлэг: Ажиллах хүч, машин механизмын төлөвлөлт хийх
- 5-р бүлэг: MS Project дээр төслийн мэдээллүүдийг харах, нэмэлт мэдээлэл оруулах
- 6-р бүлэг: MS Project дээр төслийн төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох
- 7-р бүлэг: MS Project программыг олон төслүүд дээр зэрэг ашиглах
- 9-р бүлэг: MS Project дээр мэдээллүүдийн загвар, форматын тохиргоо хийх
- 10-р бүлэг: MS Project-с тайлангууд гаргах
- 11-р бүлэг: MS Project-с хэвлэх
Дэлгэрэнгүй хөтөлбөр үзэх: