Боловсруулсан бичиг цаасаа удирдаж, ажил хэрэг болгох арга
Менежментийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд бичиг баримтжуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Гэвч дийлэнх инженерингийн компаниудын хувьд бичиг баримт боловсруулж, нэвтрүүлсэн туршлагатай боловсон хүчин дутмаг байдаг. Үүнээс болж бичиг баримт боловсруулалтын үе шатанд их цаг алдаж, хэрэгжээгүй, туршаагүй цааснуудтай зууралдсаар дийлэнх цагаа өнгөрөх нь бий.
Тэгвэл хэрхэн баг, хамт олныхоо хэрэгцээнд нийцсэн, зөв бичиг баримтыг анхнаасаа боловсруулж, хэрэгжүүлж, түүний хэрэгжилтийг хэмжин, дахин сайжруулах эсвэл устгах вэ? гэдэг талаар энэ удаагийн богино хэмжээний подкастаар авч үзлээ.