2022 оны 09 сар: Процессыг схемчлэн, сайжруулах (Эрчимжүүлсэн 10 хоногийн сургалт)
- Posted by Munguntur
- Categories Онлайн сургалтын зар
- Date 2022-09-01
- Comments 0 comment
2022 оны 09 сарын 08-с эхлэх “Процессыг схемчлэн, сайжруулах (Эрчимжүүлсэн 10 хоногийн сургалт)” -н бүртгэлийг авч эхэллээ.
СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Ихэнх компаниудад ажлыг хамтран хийх баг бүрдсэн боловч харилцан ойлголцож чадахгүйгээс үр бүтээмжгүй ажиллаж буй мэргэжлийн хүмүүс цөөнгүй байдаг. Энэ асуудал нь ихэвчлэн тухайн компанийн чухал ажлыг тодорхойлж, зөв зохион байгуулалт хийгээгүй улмаас үүдэлтэй байдаг аж. Ингэснээр багийн гишүүдэд юу хийх нь тодорхойгүй болж, зарим үед гэнэтийн хэт ачааллууд үүсч эхэлдэг. Харин салбартаа манлайлагч, шилдэг компаниудын хувьд хэн юу хийх нь тодорхой, ажлын жигд, тохиромжтой хуваарилалттай багийн ажиллагаа бүрэлдэж, жилээс жилд өсөн дэвшсээр байдаг.
ЯАГААД ЭНЭ СУРГАЛТЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?
Дээрх асуудлуудыг “Байгууллагын онц чухал процессуудыг тодорхойлж, түүнийг сайжруулснаар” шийдэх боломжтой бөгөөд манай байгууллагын зүгээс ISO 9001, ISO 45001 зэрэг ОУ-н Удирдлагын Тогтолцооны Стандартуудыг өөрийн компанидаа хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан “Процессыг схемчлэн, сайжруулах (Эрчимжүүлсэн 10 хоногийн сургалт)” -г 2020 оноос эхлэн зохион байгуулж байна.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хэрэв та дээрх асуудалтай тулгарсан бөгөөд тэдгээрийг шийдэх, энгийн, цэгцтэй аргачлалыг хайж байгаа бол доорх зааврын дагуу манай сургалтад хамрагдах боломжтой.
- Сургалтад бүртгүүлэх, (Сургалтын 65,000₮ -н төлбөрийг Хаан банкны ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ эзэмшигчтэй 5176228189 тоот дансанд шилжүүлнэ. Жич: Гүйлгээний утга хэсэгт: И-мэйл, Утасны дугаараа бичихийг анхаарна уу. (Жн: support@leanowork.mn, 91108081 гэх мэт)
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- 2022.09.08-с эхлэн 10 хоног явагдах, эрчимжүүлсэн LIVE хичээлд Мягмар болон Пүрэв гарагуудад өглөөний 08:30 цагаас оролцох,
- Давтлага хичээлүүдийг төлбөр төлснөөс хойш үзэж болох бөгөөд 3 сарын хугацаанд судалж, өөрийн ажилд нэвтрүүлэлтийг бодитоор хийх боломжтой.
СУРГАЛТЫН ҮР ДҮН:
Манай энэхүү эрчимжүүлсэн сургалтад хамрагдагчид нь “Аливаа давтагдан хийгддэг, чухал үр дүн бүхий ажлыг гүйцэтгэхэд түүнд оролцогч хүмүүсийн үүрэг, хариуцлага, хийх ажлыг дэс дарааллыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах” -тай холбоотой өөрийн компанийн онцлогт тохирсон маш тодорхой аргачлалыг эзэмших боломжтой тул та яг одоо бүртгүүлээд, суудлаа баталгаажуулан аваарай.
УДИРДАГЧ БАГШ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Барилгын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн инженер” С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
10 хоног явагдах “Эрчимжүүлсэн live хичээлүүд” долоо хоног бүрийн Мягмар болон Пүрэв гарагт өглөөний 08:30-09:00 хооронд явагдана.
- 2022.09.08 өглөөний 08:30-09:00 цагт: LIVE хичээл №1: Процессыг эрэмбэлэх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
- 2022.09.13 өглөөний 08:30-09:00 цагт: LIVE хичээл №2: Чухал процессуудыг тодорхойлж, схем боловсруулах
- 2022.09.15 өглөөний 08:30-09:00 цагт: LIVE хичээл №3: Процессын хэрэгжилтийг хангах, хяналтын хуудас, маягт, процетур боловсруулах
- 2022.09.20 өглөөний 08:30-09:00 цагт: LIVE хичээл №4: Процессыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тактикууд
3 сар судлах нийт 5 цагийн “Видео давтлага хичээл” -ийн хөтөлбөр:
Next post