Төслийн менежментийн практик аргуудыг шинжлэх үү?
- Posted by Munguntur
- Categories Төслийн удирдлага
- Date 2024-08-16
- Comments 0 comment
Төслийн менежментийг манай орны хувьд практик дээр үндсэндээ уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр аргаар хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт: Төлөвлөгөөгөө ёс төдий гаргаад гүйцэтгэлдээ төвлөрч, хийгээд л байхад учир нь олдоно доо гэх арга барил. Энэ арга барил нь өндөр хариуцлага шаардахгүй, төсөв мөнгө багатай төслүүд дээр тохирч байгаа боловч инженерингийн нарийн тооцоолол бүхий төслүүд дээр эрсдэлийг дагуулдаг. Учир нь энэ арга барилаар төслөө удирдаж байгаа тохиолдолд алдааг заавал биеэрээ туулж, мэдэрч, хохирол амсдаг бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хугацаа байдаггүй.
Хоёрдугаарт: Төслийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийг нэгтгэн жинхэнээсээ менежмент хийх арга юм. Өмнөх аргыг бодвол төслийн төлөвлөгөө нь ёс төдий биш байх бөгөөд илүү бодитой, хэрэгжихүйц боловсруулагддаг. Хэдийгээр ингэж сайн боловсруулсан ч гэсэн тодорхой зөрүү, гэнэтийн алдаанууд ямар ч төсөл дээр гарах бөгөөд үүний нөлөөллийг төслийн төлөвлөгөө дээр урьдчилан тооцож, шинэчлэх, ирээдүйд учирч болох эрсдэлүүдээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажилладаг гэдгээрээ онцлогтой юм. Харин энэ арга барилаар ажиллахад тулгамддаг нийтлэг асуудал нь төслийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг нягт уялдуулж, тогтмол авч явах ур чадвар, туршлага бүхий төслийн менежментээр мэргэшсэн хүмүүсийн хомсдол юм.
Тэгэхээр хэрэв та инженерингийн эсвэл өндөр хариуцлага бүхий өөр төрлийн төслүүдийг зохион байгуулах, ахлах, амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан бол хоёр дах аргыг сонгоорой гэдгийг зөвлөмөөр байна.
Харин хоёр дах аргыг ашиглахад тань манай зөвлөх үйлчилгээ болон онлайн сургалтууд тус болох болно.
Доорх бичлэгээс дэлгэрэнгүй тайлбарыг үзнэ үү.
Та манай Youtube сувагтай нэгдэж, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
Previous post