Бид юу хийдэг вэ?
Төслүүд дээр гардаг нийтлэг алдаа, доголдол нь төслийн менежментийн зохисгүй арга барилаас болж гардаг гэдгийг та мэднэ биз ээ! Бидний хийдэг ажил бол төлөвлөгөө, дүрэм журам зэргийн хэрэгжилтийн зөрүүнүүдийг урьдчилан илрүүлэх системийг үүсгэж, түүнээс урьдчилан сэргийлэх эсвэл хохирол багатайгаар даван, туулах боломжийг төслийн баг болон удирдлагуудад бүрдүүлж өгдөг.
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш сүүлийн 4 жилийн хугацаанд энэ чиглэлээр групп компаниуд болон жижиг дунд, байгууллагуудын хэрэгжүүлж буй нийт 60 гаран төсөл дээр зөвлөх үйлчилгээ, сургалт зэргийг ханган нийлүүлж байна. Бидний үйлчилгээний тусламжтайгаар тэд менежментийн хамгийн чухал асуудал болох төлөвлөлт, хяналтыг зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар илүү үр бүтээлтэй хийх боломжоор хангагдаж чадсан юм.