Lean Work [VLOG] #4 : Барилгын жижиг төслийг хэрэгжүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт, зөвшөөрөл
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАРИУЛАХАД ЯМАР СУДАЛГАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
- Та өөрийн барилгын ажилд зөвшөөрөл авах эсэхийг харна: Барилгын тухай хуулийн 18—р зүйл – https://www.legalinfo.mn/law/details/11705
- Барилгын ажлын зөвшөөрөл авах барилга байгууламж эсэхийг шалгахад: Барилгын тухай хуулийн 10—р зүйл заасан ерөнхий ангилалыг харна. Гэвч энэ нь бүрэн, нарийн мэдээлэл өгч чадахгүй тул “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм” -н Хавсралт хүснэгтээс яг өөрийн барилгыг доорх 5 ангилалуудын яг алинд багтаж байгааг тулгаж харна. https://www.legalinfo.mn/annex/details/8125?lawid=13021
- Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж,
- Бага төвөгшилтэй барилга байгууламж,
- Дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж,
- Өндөр төвөгшилтэй барилга байгууламж,
- Онцгой төвөгшилтэй барилга байгууламж
- Хэрэв таны барилга “Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж”-д хамаарч байгаа бол барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр өөрийн барилгыг эхлүүлж болно.Харин бусад ангилалд багтаж байгаа бол зөвшөөрлийг : Барилгын тухай хуулийн 26 болон 27—р зүйлд зааж өгсөнчлөн авах шаардлагатай болж байгаа юм. https://www.legalinfo.mn/law/details/11705
- Ингээд барилгын ажлын зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын талаарх мэдээллийг Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4, 30-р заалтуудаас харж бүрдүүлнэ. https://www.legalinfo.mn/law/details/11705
- Энэ явцад буюу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлж байхад танд барилгын иж бүрэн, магадлал хийгдсэн зураг төсөл гэх техникийн бичиг баримт хэрэг болох бөгөөд үүнийг яг ямар бичиг баримт байх, хэн, хэрхэн баталгаажуулах талаарх мэдээллийг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ээс харж болно. https://www.legalinfo.mn/annex/details/9644?lawid=14275
- Мөн та өөрийн барилгыг бариулахын тулд зураг төсөл зохиогчоос гадна ерөнхий гүйцэтгэгч, бусад хяналтын байгуулагуудтай хамтран ажиллах шаардлагатай болох бөгөөд тэр болгоны гүйцэтгэх ажлын чиг баримжааг Барилгын тухай хуулийн 37-40-р зүйлийн заалтаас харж болно.
- Ингээд та үүний өмнөх хэсэгт заасны дагуу зураг иж бүрэн зураг төслөө боловсруулан, магадлал хийлгэж, бусад бичиг баримтуудаа бүрдүүлсэн бол барилгын ажлын зөвшөөрөл олгох явц яг ямар дарааллаар, яаж явагддаг, юун дээр анхаарах шаардлагатай гэдгийг “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм” -с дэлгэрүүлэн харж болно. https://www.legalinfo.mn/annex/details/7787?lawid=12600
- Тус зөвшөөрөл гармагц та барилгын ажлаа эхлүүлж болох юм. Энэхүү бичлэг танд хэрэгцээтэй байсан бол лайк дарж бидэнд мэдэгдээрэй.
- Мөн бид энэ удаа барилга угсралтын төслийн үе шатны КОНЦЕПЦ, ЭСКИЗ ЗУРАГ, АЖЛЫН ЗУРГИЙН үе шатанд ямар процетураар хэрхэн бичиг баримтуудыг бүрдүүлэх тухай ерөнхий мэдээллүүдийг авч үзлээ. Гэвч барилгын ажил нь зөвшөөрөл аваад шууд дуусчихгүй бөгөөд БАРИЛГА УГСРАЛТ, ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ гэсэн 2 үе шатны ажлыг гүйцэтгэх шаардлагатай юм. Хэрэв та үлдэж буй энэ 2 үе шатанд анхаарах шаардлагатай асуудлуудын талаарх дараагын тэмдэглэлийг хийлгэхийг хүсэж байгаа бол манай бичлэг дээр сэтгэгдэл үлдээж бидэнд мэдэгдээрэй.