Усны барилга байгууламж ба усны нөөцийн асуудлууд I 1-Р ХЭСЭГ I LeanBarilga
LeanBarilga Podcast нь барилгын салбарын мэргэжил, ажил үйлчилгээг нийтэд таниулах, сурталчлах, зөв хандлагыг бий болгох зорилготойгоор 2020 оны 10 сараас эхлэн тогтмол нийтлэгдэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар Инженерийн Ухааны Доктор, ШУТИС-н Барилгын Архитектурын Сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б. Аюурзана -ыг урьж “Усны барилга байгууламж ба усны нөөцийн асуудлууд” сэдвийн хүрээнд ярилцлаа.
LeanBarilga Podcast-г санаачлагч: С.Мөнгөнтөр
Энэхүү дугаарын хамтран ажиллагч: “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ
Зочинтой холбогдох и-мэйл: ayur@must.edu.mn
ОНЦЛОХ СЭДВҮҮД: 1-Р ХЭСЭГ: Усны барилга, байгууламжийн тухай ерөнхий ойлголт Говийн бүсийн хотжилт ба усны менежмент Говьд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт дагасан хотуудад гадаргын усыг хэрхэн ашиглах вэ? Орхигдсон хотууд буюу ундны усны асуудалтай хотуудад юу тохиолддог вэ? Өндөр хөгжилтэй орнууд гадаргын ус болон дахин цэвэршүүлсэн усыг ямар тохиолдол ашигладаг вэ? Ирээдүйн Улаанбаатар хотын усны хэрэглээг гүний усны нөөцөөр хангах боломжтой юу? 2-Р ХЭСЭГ: Өрхийн хэрэгцээнд усны хэрэглээг бие даасан байдлаар хэрхэн шийдэж болох вэ? Говийн нөхцөлд газар тариалан, бэлчээр усжуулалтын асуудлыг хэрхэн шийдвэл зохимжтой вэ? Усны ач холбогдлыг бид нийтээрээ хэрхэн үнэлж байна вэ? Норм дүрмийг дагаж, мөрдөх эзэмшихэд тулгарч буй асуудлууд Инженерүүдийн чадамжийг дээшлүүлэх боломжууд Шинэ төгсөгчийг ажил дээр дадлагажуулан, сургахын ач холбогдол Их сургуулийн дараах ур чадвар дээшлүүлэх боломжууд