Бүтээцийн тооцооны инженерийн анхаарвал зохих асуудлууд I LeanBarilga S2E7
Энэ удаагийн дугаараар Барилгын бүтээцийн Зөвлөх инженер Б.Эрдэнэболдыг урьж “Бүтээцийн тооцооны инженерийн анхаарвал зохих асуудлууд” сэдвийн хүрээнд ярилцлаа.
LeanBarilga Podcast-г санаачлагч: С.Мөнгөнтөр
Энэхүү дугаарын хамтран ажиллагч: “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ
ЯРИЛЦЛАГЫН ОНЦЛОХ СЭДВҮҮД
Барилга бүтээцийн зургийн инженерийн бусад төрлийн инженертэй уялдах уялдаа, Шинэ төгсөгчийн суурь мэдлэгийг хэрхэн ашиглаж, ажиллуулах вэ? Манай улсын барилгын ажлын зургийн онцлог ба барилгын талбай дээрх инженерийн зураг төсөл боловсруулалт, Барилгын салбарын улирлын хамаарал ба инженерийн ажлын ачаалал, Барилга угсралтын тооцоо ба технологийн карт боловсруулалт, Барилгын бүтээцийн тооцооллын алдаанаас хэрхэн сэргийлэх вэ?, Барилгын инженерүүдийн тооцоо ба бодит гүйцэтгэл, эцсийн үр дүнд үүсдэг алдаанууд, Зураг төслийн чанарт тавьж буй хяналт ба захиалагчийн хэрэгцээ шаардлага, Зураг төслийн жишиг үнэ ба сонгон шалгаруулалтын зарчмын хамаарал , Барилга угсралтын үеийн бүтээцийн тооцооны онцлог, Барилга бүтээцийн тооцооны ур чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?