10 cарын сургалт: Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах аргачлал
- Posted by Munguntur
- Categories Онлайн сургалтын зар
- Date 2022-10-19
- Comments 0 comment
2022 оны 10 сарын 25-с эхлэх “Төслийг Microsoft Project программаар төлөвлөж, хянах нь онлайн сургалтын бүртгэлийг авч эхэллээ.
СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Төлөвлөгөөг уламжлалт байдлаар механик ажиллагаа ихтэйгээр боловсруулах нь инженер, техникийн ажилтнуудыг төлөвлөгөөнөөс залхсан хандлагатай болгосон байх нь элбэг. Нөгөө талд үүнийг программ хангамж болон ОУ-н шилдэг туршлагыг ашиглан хурдан, сонирхолтойгоор боловсруулах боломж байсаар байна.
Та төслийн ажлуудаа удирдаж болохуйц хэмжээнд задалж, багийн үүрэг хариуцлагыг жигд хуваарилан, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг 7 хоног, сар бүрээр хянаж, хоцролтыг нөхөх шийдлийг бодит мэдээлэл дээр үндэслэн цаг тухайд нь шуурхай гаргаж байх шаардлагатай тулгарсан бол энэхүү сургалт танд тохирно гэдэгт итгэлтэй байна.
Сургалт эхлэх: 2022.10.25 өдрийн Мягмар гарагт оройн 20:30 цаг
Эхний 10 хоногийн хугацаанд явагдах “Чиглүүлэг Live” хичээлүүд нь долоо хоног бүрийн Мягмар болон Пүрэв гарагт оройн 20:30-21:15 хооронд явагдана.
- 2022.10.25: Төслийн менежментийн тухай гол ойлголтууд
- 2022.10.27: Төслийн цаг хугацааны төлөвлөгөө боловсруулах
- 2022.11.01: Ажилд шаардагдах нөөцүүдийг төлөвлөх
- 2022.11.03: Төлөвлөгөөг шинэчлэх, тодотгон, амьд байлгах нь
- 2022.11.08: Тайлан, мэдээ боловсруулах нь
3 сар ухрааж, давтаж судлах дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео хичээлүүд” -ийн хураангуй хөтөлбөр:
- 1-р бүлэг: 14 хоногийн эрчимжүүлсэн Live бичлэгүүд – 225 мин
- 2-р бүлэг: Танилцуулга хичээл – 17 мин
- 3-р бүлэг: Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө боловсруулах -90 мин
- 4-р бүлэг: Ажиллах хүч, машин механизмын төлөвлөлт хийх – 85 мин
- 5-р бүлэг: MS Project дээр төслийн мэдээллүүдийг харах, нэмэлт мэдээлэл оруулах – 18 мин
- 6-р бүлэг: MS Project дээр төслийн төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох 36 мин
- 7-р бүлэг: MS Project программыг олон төслүүд дээр зэрэг ашиглах – 29 мин
- 9-р бүлэг: MS Project дээр мэдээллүүдийн загвар, форматын тохиргоо хийх – 19 мин
- 10-р бүлэг: MS Project-с тайлангууд гаргах
- – 40 мин
- 11-р бүлэг: MS Project-с хэвлэх – 15 мин
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Сургалт нь “3 сар судлах дэлгэрэнгүй видео хичээлүүд” болон “Эхний 14 хоногийн чиглүүлэг live хичээлүүд” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Та чиглүүлэг хичээлүүд дээр тус сургалтын зааварлагчтай шууд холбогдож, асуулт хариулт авсны дараагаар үлдсэн хугацаанд видео хичээлүүдийг өөрийн ажилд илүү үр бүтээлтэйгээр нэвтрүүлэн, бодит үр дүн гаргах боломжтой юм.
- Сургалтад бүртгүүлэх, (Сургалтын 90,000₮ -н төлбөрийг Хаан банкны ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ эзэмшигчтэй 5176228189 тоот дансанд шилжүүлнэ. Жич: Гүйлгээний утга хэсэгт: И-мэйл, Утасны дугаараа бичихийг анхаарна уу. (Жн: support@leanowork.mn, 91108081 гэх мэт)
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- Дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео хичээл”-ийг төлбөр төлснөөс хойш www.leanwork.mn вэбсайтаас үзэж болох бөгөөд 3 сарын хугацаанд судалж, өөрийн ажилд нэвтрүүлэлтийг бодитоор хийх боломжтой.
- 2022.10.25-с эхлэн 10 хоног явагдах “Чиглүүлэг LIVE хичээл”-д Мягмар болон Пүрэв гарагуудад оройн 20:30 цагаас оролцох,
СУРАЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ
УДИРДАГЧ БАГШ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Барилгын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн инженер” С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
АЛБАН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
Та энэхүү хөтөлбөрөөр албан байгууллага дээрээ захиалгат сургалтыг тусгайлан авах бол энд дарж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Мэдээлэл авахPrevious post