2022 оны 11 сар: Процессыг схемчлэн, сайжруулах онлайн сургалт
- Posted by Munguntur
- Categories Онлайн сургалтын зар
- Date 2022-11-01
- Comments 0 comment
2022 оны 11 сарын 08-с эхлэх “Процессыг схемчлэн, сайжруулах онлайн сургалтын бүртгэл авч эхэллээ.
СУРГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ:
Ихэнх компаниудад ажлыг хамтран хийх баг бүрдсэн боловч харилцан ойлголцож чадахгүйгээс үр бүтээмжгүй ажиллаж буй мэргэжлийн хүмүүс цөөнгүй байдаг. Энэ асуудал нь ихэвчлэн тухайн компанийн чухал ажлыг тодорхойлж, зөв зохион байгуулалт хийгээгүй улмаас үүдэлтэй байдаг аж. Ингэснээр багийн гишүүдэд юу хийх нь тодорхойгүй болж, зарим үед гэнэтийн хэт ачааллууд үүсч эхэлдэг. Харин салбартаа манлайлагч, шилдэг компаниудын хувьд хэн юу хийх нь тодорхой, ажлын жигд, тохиромжтой хуваарилалттай багийн ажиллагаа бүрэлдэж, жилээс жилд өсөн дэвшсээр байдаг.
ЯАГААД ЭНЭ СУРГАЛТЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?
Дээрх асуудлуудыг “Байгууллагын онц чухал процессуудыг тодорхойлж, түүнийг сайжруулснаар” шийдэх боломжтой бөгөөд манай байгууллагын зүгээс ISO 9001, ISO 45001 зэрэг ОУ-н Удирдлагын Тогтолцооны Стандартуудыг өөрийн компанидаа хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан “Процессыг схемчлэн, сайжруулах сургалтыг 2020 оноос эхлэн зохион байгуулж байна.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Сургалт нь “3 сар судлах дэлгэрэнгүй видео хичээлүүд” болон “Эхний 10 хоногийн чиглүүлэг live хичээлүүд” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Та чиглүүлэг хичээлүүд дээр тус сургалтын зааварлагчтай шууд холбогдож, асуулт хариулт авсны дараагаар үлдсэн хугацаанд видео хичээлүүдийг өөрийн ажилд илүү үр бүтээлтэйгээр нэвтрүүлэн, бодит үр дүн гаргах боломжтой юм.
- Сургалтад бүртгүүлэх, (Сургалтын 65,000₮ -н төлбөрийг Хаан банкны ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ эзэмшигчтэй 5176228189 тоот дансанд шилжүүлнэ. Жич: Гүйлгээний утга хэсэгт: И-мэйл, Утасны дугаараа бичихийг анхаарна уу. (Жн: support@leanowork.mn, 91108081 гэх мэт)
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор “Сургалтад хамрагдах заавар”-ыг и-мэйлээр хүлээн авах,
- Дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео хичээл”-ийг төлбөр төлснөөс хойш www.leanwork.mn вэбсайтаас үзэж болох бөгөөд 3 сарын хугацаанд судалж, өөрийн ажилд нэвтрүүлэлтийг бодитоор хийх боломжтой.
- 2022.11.08-с эхлэн 10 хоног явагдах “Чиглүүлэг LIVE хичээл”-д Мягмар болон Пүрэв гарагуудад оройн 20:00 цагаас оролцох,
СУРГАЛТЫН ҮР ДҮН:
Манай энэхүү эрчимжүүлсэн сургалтад хамрагдагчид нь “Аливаа давтагдан хийгддэг, чухал үр дүн бүхий ажлыг гүйцэтгэхэд түүнд оролцогч хүмүүсийн үүрэг, хариуцлага, хийх ажлыг дэс дарааллыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах” -тай холбоотой өөрийн компанийн онцлогт тохирсон маш тодорхой аргачлалыг эзэмших боломжтой тул та яг одоо бүртгүүлээд, суудлаа баталгаажуулан аваарай.
УДИРДАГЧ БАГШ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Барилгын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн инженер” С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
Эхний 10 хоногийн хугацаанд явагдах “Чиглүүлэг Live” хичээлүүд нь долоо хоног бүрийн Мягмар болон Пүрэв гарагт оройн 20:00-20:45 хооронд явагдана.
- 2022.11.08 LIVE хичээл №1: Процессыг эрэмбэлэх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
- 2022.11.10 LIVE хичээл №2: Чухал процессуудыг тодорхойлж, схем боловсруулах
- 2022.11.15 LIVE хичээл №3: Процессын хэрэгжилтийг хангах, хяналтын хуудас, маягт, процетур боловсруулах
- 2022.11.17 LIVE хичээл №4: Процессыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тактикууд
3 сар судлах дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео давтлага хичээл” -ийн хураангуй хөтөлбөр:
- Танилцуулга хичээл -14 мин
- Процессын схемийг бүрдүүлэгч үндсэн хэсгүүд -20 мин
- Microsoft Visio программыг процессын схем боловсруулахад ашиглах -25 мин
- Процессын схем боловсруулах 5 арга -20 мин
- Процессын схем боловсруулах үе шат – -20 мин
- Жишээ -50 мин
- Процессын схем боловсруулахад хэрэглэгддэг тусгай тэмдэглэгээнүүд -30 мин
- Процессын схемд хариуцах эзнийг тусгаж өгөх – 25 мин
- Процессын схемийн нарийвчлалыг сайжруулах -25 мин
- Дадлага -50 мин
Суралцагчдын сэтгэгдэл:
АЛБАН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
Та энэхүү хөтөлбөрөөр албан байгууллага дээрээ захиалгат сургалтыг тусгайлан авах бол энд дарж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Мэдээлэл авахСургалтын зарим хэсгээс:
Previous post