Хэрэггүй журмыг сайжруулж, хэрэглээнд оруулах нь
2023.01.05 -нд эхлэх сургалтаар программ сурангаа менежментээ сайжруулж, асуудлаа ч шийдээрэй.
Ихэнх инженерингийн байгууллагууд дээр менежментээ сайжруулах оролдлогууд хийгдэж, нэлээдгүй төлөвлөгөө, журам, гарын авлагуудыг боловсруулсан боловч тэдгээр нь хэрэгжиж, бодитоор үр дүнгээ өгсөн тохиолдол цөөн байдаг.
Мөн зарим удирдлагууд хэрэгцээнд тулгуурлаагүй, үндэслэлгүй боловсруулагдсан дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх гэж оролцсоноос асуудлыг шийдэх гэхээсээ илүү хүнд суртлыг үүсгэсэн байх нь түгээмэл байдаг. Үүнээс болж тухайн компанийн ажилтнуудын дүрэм, журмыг дагах, түүнд ач холбогдол өгөх нь буурчихдаг.
Миний хувьд ч гэсэн энэ нөхцөл байдалтай тулгарч байсан бөгөөд ISO 9001 болон төслийн удирдлагын стандартууд дээрх аргачлалуудыг өөрт тохируулан нэвтрүүлснээр эдгээрийг шийдэж, чадсан юм.
Жишээ нь бид дүрэм, журам, техникийн бичиг баримтыг хэрхэн удирдвал зохих талаар туршлагыг ISO 9001:2015 -н 7.5 Documented information бүлгийн шаардлагуудтай уялдуулж, PDCA циклийн зарчмыг нэвтрүүлж эхэлсэн.
Ингэснээр бид бодит байдлаа ОУ-н жишигтэй харьцуулж, энэ хоёрын дунджаар өөрийн байгууллагад тохирсон стандартыг тогтоосон бөгөөд бидний алдаа яг хаана байна гэдгийг маш тодорхой оношилж, шалтгааныг нь шийдэж чадсан юм. Байгууллагын удирдлагын тогтолцоог бодитоор сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн энэхүү туршлага дээрээ тулгуурлан “Процессыг схемчлэн, сайжруулах аргачлал” сэдэвт онлайн болон байгууллагын захиалгат хөтөлбөрөө хамгийн хямд бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр бид олон нийтэд санал болгож байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдагч нь цаг хугацааг товчлон, асуудлыг онолын үндэслэлтэйгээр харж, шалтгааныг илрүүлж, улмаар шийдвэрлэхэд чиглэсэн практик сургалтын хөтөлбөрийг өөрийн ажил дээр хэрэгжүүлж, энэ чиглэлээр мэргэшин, ажиллаж буй зааварлагч багштай хамтран түүнийгээ шалгах болно.
Та доорх холбоосоор манай вэбсайтруу орж бүртгүүлснээр и-мэйл хаягаараа заавар хүлээн авч, видео зааварчилгаануудыг шууд үзэж эхлэх болон товлосон цагт зааварлагчтай холбогдох боломжтой.
Хэрэв баг, хамт олноороо нэг процессыг сайжруулах сургалтад хамрагдах бол 91108081 дугаараар болон чат бичиж цаг товлох болон дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн боломжтой юм.
Live уулзалт эхлэх: 2023.01.05
Видео зааварчилгаа: Бүртгүүлээд шууд судалж эхлэх боломжтой.
Хүний тоо: 15
Төлбөр болон хөтөлбөрийн талаарх мэдээлэл авах: https://leanwork.mn/courses/process-mapping/