Overview
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Баг, байгууллагын үйл ажиллагаанд давтагдан гардаг алдаа доголдлыг арилгах, үндсэн шалтгааныг шийдвэрлэх талаарх практик дээр төвлөрч тайлбарласан үнэ төлбөргүй курс болно.
ХЭНД ҮР ДҮНГЭЭ САЙН ӨГӨХ ВЭ?
- Дунд шатны менежерийн түвшинд 2-с дээш жил ажилласан туршлагатай,
- Менежментийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой техникийн мэргэжилтнүүд
СУРГАЛТЫН ҮР ДҮН
- Процессын сайжруулалтын талаарх ерөнхий ойлголттой болно,
- Өөрийн байгууллагын системийг харьцуулан үнэлж, сайжруулж болох жишээ шийдлүүдийн талаарх ойлголттой болно.
- Энэхүү суурь ойлголтыг цааш гүнзгийрүүлэн, манай вэбсайтын “СУРГАЛТУУД” хэсгээс видео хичээлүүд эсвэл танхимын захиалгат сургалтыг ҮЙЛЧИГЭЭ хэсгээс хүлээн авч үзнэ үү.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хөтөлбөр хэсэгт очиж, хичээлүүдийг эхнээс нь судална. Утаснаас үзэж байгаа тохиолдолд хөндлөн чиглэлд харуулж видеог эхлүүлэхийг анхаарна уу!
ЗААВАРЛАГЧ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
Мөн энэхүү сургалтыг төслийн баг, байгууллагын хамт олны дунд танхимаар зохион байгуулах боломжтой. Багийн хамтын ажиллагааг дэмжиж, нэгдсэн ойлголттой болгох: ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
Танилцуулга
- Заавар 4
- Сорил 0
- Видео 20 минут
- Түвшин All levels
- Суралцагчид 2
- Үнэлгээ Yes