Танилцуулга
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Өөрийн ажлыг илүү үр ашигтайгаар зохион байгуулах шаардлагатай тулгарсан инженер, менежер танд зориулав. Танд баг хамт олныг үр ашигтайгаар зохион байгуулах, эсвэл түүний нэг хэсэг болон ажиллахад саад, бэрхшээл тулгарч байна уу? Тэгвэл таны хариуцсан ажилд гарч болзошгүй алдаанууд, тэдгээрийг хэзээ шалгаж, баталгаажуулах, ямар хүмүүс хэрхэн багаар ажиллах шаардлагатай, хүн тус бүрийн багийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага юу болох зэргийг нэгхэн хуудсанд багтаан боловсруулах практикаар батлагдсан арга, техникийг бид та бүхэнтэй хуваалцаж байна.Та энэхүү ур чадвараа өөрийн хувийн амьдрал болон ажил хэргийн талбарт аль алинд нь хэрэгжүүлж, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалтаа хэмнэн өндөр бүтээмжтэй мэргэжилтэн болох боломжтой юм.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Бизнесийн үйл явцыг системтэйгээр ойлгон, түүнийг сайжруулахын тулд үр ашигтай төлөвлөлтийг зориулалтын программ хангамж /Microsoft Visio эсвэл Draw.io/ ашиглан хийх бодит ур чадварыг практик туршлагад үндэслэн дамжуулах.
СУРАЛЦАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА:
- Компьютерын анхан шатны мэдлэгтэй,
- Онлайн орчинд холбогдох боломжтой байх,
- Хэрэв та Draw.io дээр ажиллах гэж буй бол программ суулгах шаардлагагүй, үнэгүйгээр тус хэрэглүүрийг ашиглаж болох юм. Харин MS project ашиглах гэж байгаа бол сургалтад хамрагдахаас өмнө программ хангамжийг суулгасан байх шаардлагатай гэдгийг анхаарна уу.
СУРГАЛТЫН ҮР ДҮН
“Аливаа давтагдан хийгддэг, чухал үр дүн бүхий ажлыг гүйцэтгэхэд түүнд оролцогч хүмүүсийн үүрэг, хариуцлага, хийх ажлыг дэс дарааллыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах” -тай холбоотой өөрийн компанийн онцлогт тохирсон маш тодорхой аргачлалыг эзэмшинэ.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Энэхүү хөтөлбөр нь “6 сар судлах дэлгэрэнгүй видео бичлэгүүд” болон “Зааварлагч багшийн үнэлгээ” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Төлбөрийг байгууллага дээр нэхэмжлэх авч төлж болно.
- Бүртгүүлж, төлбөр төлөх
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- Дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео бичлэгүүд”-ийг төлбөр төлснөөс хойш www.leanwork.mn вэбсайтаас хүссэн цагтаа 6 сарын турш ухрааж, давтаж судалж эхлэх,
- “Зааварлагч багшйин үнэлгээ” -г авах:
- Сургалтын эрх нээгдсэнээс 1 сарын дотор өөрийн боловсруулсан төслийн төлөвлөгөө дээр үнэлэлт, дүгнэлт, сайжруулах шийдлүүдийн талаарх санал шүүмжийг зааварлагч багшаас авах боломжтой.
- support@leanowork.mn и-мэйл хаягруу төлөвлөгөөгөө pdf болгон илгээснээс хойш 7 хоногийн дотор хариуг бүртгэлтэй и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой.
Мөн энэхүү сургалтыг төслийн баг, байгууллагын хамт олны дунд танхимаар зохион байгуулах боломжтой. Багийн хамтын ажиллагааг дэмжиж, нэгдсэн ойлголттой болгох: ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
ЗААВАРЛАГЧ:
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
Course Features
- Lectures 55
- Quizzes 0
- Duration 7 цаг
- Skill level Бүх түвшин
- Language 3 сар
- Students 290
- Assessments Yes