Эрхэм зорилго
Бид мэдлэг, үр бүтээлийг эрхэмлэж, инженерингийн төсөл, хөтөлбөрүүдэд дэлхийд шалгарсан менежментийн шийдлийг нэвтрүүлэн, хот байгуулалтыг тогтвортойгоор хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС
Энгийн байдал:
Бид хэт албархуу байхаас татгалзаж, юмсыг энгийн, хэрэглэх, хэрэгжүүлэхэд хялбар байлгахад төвлөрнө. Харин энэ нь аргацаасан шийдэл байж болохгүй.
Үр бүтээл:
Бид бүгдийг хагас дутуу хийх биш чухлыг нь хамгийн төгс хийхийг илүүд үзнэ.
Хэргэцээтэй байдал:
Бид юмсыг хамгийн төгс хийхийн тулд хамгийн эхний алхмаа энэ зүйлийг үнэхээр хэн, нэгэнд хэрэгтэй гэдгийг нягталж үзэхээс эхэлнэ. Учир нь хэнд ч хэрэггүй төгс зүйл нь өөрөө том алдаа юм.
Сэтгэл ханамж:
Бид ажилдаа дуртай, нэгдмэл тэмүүлэлтэй, чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлж, сэтгэл ханамжийг бусдад түгээдэг хамт олон байх болно.
“Бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд захиалагч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг биелүүлэхийн тулд өдөр бүр амьсгаа авах завгүй, их ачаалалтай ажиллаж байдаг. Энэ нь байгууллагыг амжилтруу чиглүүлэгч чиг үүрэг болох байгууллагын бизнес хөгжүүлэлт, судалгаа, сургалт зэргийг хойш тавих шалтгаан болдог. Харин бид яг энэ асуудлыг хамгийн хялбар бөгөөд үр ашигтайгаар шийдсэн үйлчилгээг та бүхэнд санал болгох болно.”
С.Мөнгөнтөр
(Леан Ворк Консалтинг ХХК-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал)
Бид хэн бэ?
Бидний өдөр тутмын ажлын ачааллыг хэд дахин хөнгөвчлөх боломжтой удирдлагын тогтолцоог хэрхэн бий болгож, хэрэгжүүлэх, цааш нь хөгжүүлэн авч явах практик туршлагыг жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ хамгийн энгийн бөгөөд үр дүнтэйгээр хүргэх зорилготойгоор “Леан Ворк Консалтинг” ХХК -г 2020 оны 02 сард үүсгэн байгуулагдсан юм.
Бид юу хийдэг вэ?
Ихэнх байгууллага болон тэдгээрийн боловсон хүчинд менежментийн арга барилыг үр ашигтайгаар ашиглаж, эерэг үр дүнд хүрэхтэй холбоотой асуудлууд үргэлж тулгарч байдаг. Зарим байгууллагууд удирдлагын арга барилаа шинэчлэн, сайжруулах хүсэл эрмэлзэлтэй боловч түүнийг хэрэгжүүлэх тал дээр тактикийн алдаанууд гаргаснаас олон улсад батлагдсан, шилдэг онол, туршлагыг үгүйсгэх хандлагатай байдаг бол зарим нь түүнийг амжилттай нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам бүр өргөжин тэлж, салбартаа тэргүүлж байна. Манай байгууллагын зүгээс үйлчлүүлэгчиддээ менежментийн төвөгтэй онол, аргачлалуудыг өөрийн орны онцлогт тохируулан, аль болох энгийн хялбар байдлаар хэрэглэж,эерэг үр дүнд хамгийн богино хугацаанд бодитоор хүрэх боломжийг санал болгож байгаагаараа онцлогтой юм. Бид бүгд тус тусын мэргэшил, ур чадварыг нэгтгэн, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна.