Танилцуулга
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү сургалт нь бүтээн байгуулалт болон бусад төрлийн төслийн удирдлагад Microsoft Project (Desktop хувилбар) болон Microsoft 365 орчны дэвшилтэт функцүүд (SharePoint, хамтын ажиллагааны хэрэгслүүд)-ийг ашиглан:
• Төслийн төлөвлөлт, хяналт, нөөцийн удирдлагыг илүү нарийвчлалтай хийх
• Өөрийн төслийн жишээн дээр тулгуурлан алдааг засах, төлөвлөгөөг сайжруулах аргачлалд суралцахад оршино.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ
- Сургалтын нарийвчилсан видео зааврыг бүртгүүлснээс хойш 2 сарын хугацаанд ухрааж, давтаж судлах боломжтой
- Microsoft 365 + SharePoint ашиглан баг, төсөлд оролцогчдын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн.
- Cashflow болон нөөцийн удирдлагын дэвшилтэт аргачлалуудыг ашиглаж, төслийн төлөвлөлтөө дараагийн түвшинд гаргахад чиглэсэн
- Critical Path, PERT зэрэг аргуудыг ашиглан төлөвлөгөөний нарийвчлал, оновчлолыг нэмэгдүүлэх боломжтой
- PMP зэрэгтэй, практик туршлагатай багш — 12 жилийн төслийн менежментийн практик туршлага, 4 жилийн хугацаанд Microsoft Project зөвлөх, сургагчаар ажилласан ойлгомжтой, тодорхой заах арга барил
- “Леан Ворк Консалтинг” ХХК-н ур чадварын үнэлгээний шалгалтыг өгч, батламж авах боломжтой.
- Байгууллага дээр НӨАТ баримт авах боломжтой. Бүртгүүлэх явцад байгууллагын нэр, регистрээ оруулна уу!
АНХАН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫГ ДАНГААР НЬ СОНИРХОЖ БАЙНА УУ?
- Хэрэв та анхан болон дунд шатны сургалтыг дангаар нь судлахыг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдох сургалттай танилцаж, бүртгүүлнэ үү.
- Мөн та Гүнзгий түвшний сургалтын явцад анхан болон дунд шатны ойлголтуудыг шахуу хуваарийн дагуу судлах боломжтой.
ХЭНД ҮР ДҮНГЭЭ САЙН ӨГӨХ ВЭ?
- Компьютерын анхан шатны мэдлэгтэй
- Инженерчлэлийн салбарт ажилласан 2-с дээш жилийн туршлагатай
- Microsoft Project программ хангамжийг компьютер дээрээ суулгасан байх
- Онлайн орчинд холбогдох боломжтой байх
БОНУС
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Энэхүү хөтөлбөр нь “Дэлгэрэнгүй видео бичлэгүүд” болон “Зааварлагч багшийн үнэлгээ” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Төлбөрийг байгууллага дээр нэхэмжлэх авч төлж болно.
- Бүртгүүлж, төлбөр төлөх: БҮРГҮҮЛЭХЭД ЭНД ДАРНА УУ!
- Тодруулах зүйлс байвал:
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- Дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео бичлэгүүд”-ийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн www.leanwork.mn вэбсайтаас хүссэн цагтаа 2 сарын турш ухрааж, давтаж судалж эхлэх,
СУРГАЛТЫН ҮР ДҮН
- Анхан шатны ойлголтууд
Дунд шатны ойлголтууд - Төслийн төлөвлөгөөг ахисан түвшинд боловсруулах чадвартай болно
- Critical Path, PERT аргуудыг ашиглан төлөвлөгөөг шинжлэх, оновчлох арга барил эзэмшинэ
- Cashflow болон нөөцийн төлөвлөлт-ийг Microsoft Project дээр бүтээмж, гүйцэтгэлийн шинжилгээ, шийдэл гаргах чадвартай болно
- Microsoft 365 + SharePoint ашиглан төслийн мэдээллийг хуваалцах, бусадтай хамтран ажиллах боломжтой болно
- Ажлаа том дүр зургаар харах, системийн шинжилгээ хийх, нарийвчлах аргачлалд суралцана
ЗААВАРЛАГЧ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
АЛЬ СУРГАЛТ, ХЭНД ТОХИРОХ ВЭ?

Мөн энэхүү сургалтыг төслийн баг, байгууллагын хамт олны дунд танхимаар зохион байгуулах боломжтой. Багийн хамтын ажиллагааг дэмжиж, нэгдсэн ойлголттой болгох: ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
Танилцуулга
- Хичээл 33
- Шалгалт 0
- Хугацаа 4 цаг
- Түвшин Бүх түвшин
- Эрх 1+1 сар
- Суралцагчид 26
- Үнэлгээ Yes
Хөтөлбөр
- 8 Sections
- 33 Lessons
- 62 Days
- Microsoft Project программын анхан болон дунд шатны ойлголтууд2
- Microsoft Project Advanced түвшнийн тухай ерөнхий танилцуулгаMicrosoft Project Desktop + Microsoft 365 интеграци4
- Төслийн менежментийн үндсэн ойлголтууд3
- Microsoft Project Desktop + Microsoft 365 интеграци4
- Төслийн ажлуудын төлөвлөлт6
- 5.1Программыг төсөл дээр ашиглаж эхлэх нь5 Minutes
- 5.2Excel дээрх ажилбарын жагсаалтыг импортолж оруулах9 Minutes
- 5.3Төсөл эхлэх үед хийх ёстой үндсэн тохиргоонууд12 Minutes
- 5.4Ажлын бүтцийн задаргаа үүсгэх болон ажил дуусах ёстой эцсийн хугацааны тохиргоо хийх9 Minutes
- 5.5“Ажлын сүлжээ үүсгэх, завсрын үр дүнгийн цэгүүдийг тодорхойлох”14 Minutes
- 5.6“Ажилбаруудын үргэлжлэх хугацааг өөрөөр оруулах боломжууд”3 Minutes
- Нөөцийн төлөвлөлт4
- Төлөвлөгөөний баталгаажуулалт ба Мөнгөн урсгалын дүн шинжилгээ8
- 7.1Төслийн төлөвлөгөөг баталгаажуулах процесс17 Minutes
- 7.2Критик замын тооцооллын ач холбогдол11 Minutes
- 7.3Критик замын тооцооллын хэрэглээ7 Minutes
- 7.4Төслийн төлөвлөгөөний ач холбогдлыг нэмэгдүүлэх нь11 Minutes
- 7.5Мөнгөн урсгалын график гаргах нь (S-curve)8 Minutes
- 7.6Мөнгөн урсгалын графикийг экспорт хийх нь3 Minutes
- 7.7Мөнгөн урсгалын графикийг excel дээр байгуулах нь9 Minutes
- 7.8Төлөвлөгөөний суурь утгыг сануулах нь7 Minutes
- Төслийн гүйцэтгэлийн дүн шинжилгээ2




