Танилцуулга
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Oracle компанийн Primavera P6 программ хангамж нь төсөл, хөтөлбөр, тэдгээрийн багцыг эрэмбэлэх, төлөвлөх, удирдах болон үнэлэхэд зориулагдсан дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг бөгөөд хэрэглэхэд хялбар шийдэл юм.
Төслийг ганцхан төлөвлөөд зогсохгүй, гүйцэтгэлийн хугацаа, төсөв зэрэгт хяналт тавих боломжтой. Мөн олон тооны төслүүд дээр байгууллагын нөөцүүдийг оновчтой хуваарилах болон төслийн менежментийн үр дүнтэй байдлыг сайжруулахад энэхүү дижитал шийдэл танд тус болох болно.
Тус хөтөлбөр нь программыг албан ёсны эрхтэйгээр үнэгүй татаж суулгахаас эхлээд өөрийн төслийг төлөвлөх, хянах хүртэлх анхан болон дунд шатны дадлага туршлагыг төслийн менежментийн зарчмуудтай уялдуулсан тул программаа яах вэ? эсвэл анхан шатнаас нь заах болов уу? гэж санаа зовох шаардлагагүй.
Программын англи хэл дээрх танилцуулга: https://www.oracle.com/construction-engineering/primavera-p6/
ХЭНД ҮР ДҮНГЭЭ САЙН ӨГӨХ ВЭ?
- Компьютерын анхан шатны мэдлэгтэй,
- Инженерчлэлийн салбарт ажилласан 2-с дээш жилийн туршлагатай,
- Онлайн орчинд холбогдох боломжтой байх,
СУРГАЛТЫН ҮР ДҮН
- Primavera P6 Professional Project Management программыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах 1 сарын хугацаатай албан ёсны эрх ба татаж, суулгах заавар,
- Төслийн төлөвлөлт, хяналтыг хийхэд зарцуулдаг гар ажиллагаагаа багасгана,
- Уялдаа холбоогүй ажлууд багасаж, ойлгомжтой, системтэйгээр төлөвлөж эхэлнэ,
- Ямар ч төрлийн цагийн хуваарийг бодитой, мэргэжлийн түвшинд боловсруулж сурна.
- Олон улсын Мэргэшсэн Төслийн Менежерийн нарийн тайлбарласан видео зааварчилгааг хүссэн цагтаа интернэттэй орчинд давтаж, ухрааж судлах замаар бодит ур чадварыг эзэмшинэ.
- Өөрийн боловсруулсан төслийн төлөвлөгөө дээр нэг удаагийн санал, шүүмжийг зааварлагч багшаас авах боломжтой.
- “Леан Ворк Консалтинг” ХХК-н ур чадварын үнэлгээний шалгалтыг өгч, батламж авах боломжтой.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Энэхүү хөтөлбөр нь “6 сар судлах дэлгэрэнгүй видео бичлэгүүд” болон “Зааварлагч багшийн үнэлгээ” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Төлбөрийг байгууллага дээр нэхэмжлэх авч төлж болно.
- Бүртгүүлж, төлбөр төлөх
- Төлбөр төлмөгц 12 цагийн дотор сургалтад хамрагдах зааврыг и-мэйлээр хүлээн авах,
- Дэлгэрэнгүй зааварчилгаа бүхий “Видео бичлэгүүд”-ийг төлбөр төлснөөс хойш www.leanwork.mn вэбсайтаас хүссэн цагтаа 6 сарын турш ухрааж, давтаж судалж эхлэх,
- “Зааварлагч багшйин үнэлгээ” -г авах:
- Сургалтын эрх нээгдсэнээс 1 сарын дотор өөрийн боловсруулсан төслийн төлөвлөгөө дээр үнэлэлт, дүгнэлт, сайжруулах шийдлүүдийн талаарх санал шүүмжийг зааварлагч багшаас авах боломжтой.
- support@leanowork.mn и-мэйл хаягруу төлөвлөгөөгөө pdf болгон илгээснээс хойш 7 хоногийн дотор хариуг бүртгэлтэй и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой.
ЗААВАРЛАГЧ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
Мөн энэхүү сургалтыг төслийн баг, байгууллагын хамт олны дунд танхимаар зохион байгуулах боломжтой. Багийн хамтын ажиллагааг дэмжиж, нэгдсэн ойлголттой болгох: ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
Course Features
- Lectures 27
- Quizzes 0
- Duration 4 цаг
- Skill level Анхлан суралцагч
- Language 6 сар
- Students 25
- Assessments Yes