Танилцуулга
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Төслийн санхүү болон бусад нөөцүүдийг үр бүтээлтэйгээр зарцуулж, хяналттай орчинд төслийг гүйцэтгэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх цогц системийн талаарх практик дээр төвлөрч тайлбарласан үнэ төлбөргүй курс болно.
ХЭНД ҮР ДҮНГЭЭ САЙН ӨГӨХ ВЭ?
- Компьютерын анхан шатны мэдлэгтэй,
- Инженерчлэлийн салбарт ажилласан 2-с дээш жилийн туршлагатай,
- Төслийн багт томилогдон ажиллаж буй мэргэжилтэн,
СУРГАЛТЫН ҮР ДҮН
- Төслийн төлөвлөлт, хяналтын цогц системийн талаарх ерөнхий ойлголттой болно,
- Өөрийн байгууллагын системийг харьцуулан үнэлж, сайжруулж болох жишээ шийдлүүдийн талаарх ойлголттой болно.
- Энэхүү суурь ойлголтыг цааш үргэлжлүүлэн, төслийг төлөвлөж, хянахад Microsoft Excel, Microsoft Project, Primavera P6 зэрэг программ хангамжуудыг ашиглах боломжтой бөгөөд манай вэбсайтын “СУРГАЛТУУД” хэсгээс холбогдох танилцуулгатай үргэлжлүүлэн танилцана уу.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хөтөлбөр хэсэгт очиж, хичээлүүдийг эхнээс нь судална. Утаснаас үзэж байгаа тохиолдолд хөндлөн чиглэлд харуулж видеог эхлүүлэхийг анхаарна уу!
ЗААВАРЛАГЧ
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
Мөн энэхүү сургалтыг төслийн баг, байгууллагын хамт олны дунд танхимаар зохион байгуулах боломжтой. Багийн хамтын ажиллагааг дэмжиж, нэгдсэн ойлголттой болгох: ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
Course Features
- Lectures 2
- Quizzes 0
- Duration 1.5 цаг
- Skill level Бүх түвшин
- Language 6 сар
- Students 15
- Assessments Yes