Энэхүү системийн талаарх ойлголтыг хэрхэн ашиглах вэ?
Сайн байна уу?
Танд тус курсийг энэ хүртэл судалж, дуусгаж байгаад баяр хүргэе. Та мэргэжлийн өсөлт, хөгжилдөө бодитой хувь нэмэр аль хэдийн оруулжээ.
Та энэхүү төслийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын талаарх цогц системийн суурь ойлголтуудын үнэ төлбөргүй курсийг судалснаар өөрийн байгууллагын системийг харьцуулан үнэлж, сайжруулж болох жишээ шийдлүүдийн талаарх ойлголттой болсон байх гэж найдаж байна.
Иймд өөрийн байгууллагын системийг ерөнхийд нь оношилж, хаана нь сайжруулалт хэрэгтэй байгааг ойлгоно гэдэг нь өөрөө маш том ахиц дэвшил юм. Та нэгэнт сайжруулах боломжийг олж харсан учраас одоо үүнийг сайжруулж эхлэх л үлдлээ.
Иймд дараах алхмуудыг энэхүү курсийн дараа авч хэрэгжүүлэхийг санал болгож байна.
- Өөрийн ойлгосон зүйлсийн талаар товч тэмдэглэл хөтөлж, хадгалах, тодорхой давтамжтайгаар сэргээн харж байх,
- Байгууллага, багийн удирдлагуудтайгаа өөрийн олж харсан боломжуудын талаар зөвшилцөх, харилцан ойлголцож чадаж байгаа эсэхээ үнэлэх,
- Хэрэв тус сайжруулах боломжуудыг нэвтрүүлж эхэлье гэж шийдсэн бол манай үнэ төлбөртэй сургалтуудад хамрагдаж, илүү нарийвчлалтай, дэлгэрэнгүй, дасгал ажлын файл, маягтуудтай курст хамрагдаж болно. (Бусад сургалтуудтай Энд дарж танилцах боломжтой.)
- Цааш бодитоор нэвтрүүлэхэд танд мэргэжлийн тусламж хэрэгтэй бол манай “Зөвлөх үйлчилгээ” -тэй танилцаарай. Бид танай байгууллагад уян хатан хамтын ажиллагааг санал болгох болно.
Танд ажилд амжилт хүсье!
Хүндэтгэсэн,
С.Мөнгөнтөр,
Инженер, Төслийн менежер (PMP)
