Back

ХЭНД ЗОРИУЛСАН: 

Өөрийн байгууллага болон гүйцэтгэж буй төслөө цэгцтэй, системтэйгээр удирдах шаардлагатай тулгарсан хамт олонд тус үйлчилгээ нь тохиромжтой. 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО:

Хамт олны дунд үүсэж буй ойлгомжгүй байдлыг энгийн бөгөөд тохиромжтой байдлаар шийдэж, гүйцэтгэж буй ажлын бүтээмж, чанарыг дээшлүүлэхэд нэгдсэн зохион байгуулалтыг бий болгох процессын схемийг боловсруулахад тус үйлчилгээний зорилго оршино. 

ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Байгууллагын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, нэн тэргүүнд зохион байгуулалтад оруулах, үр ашгийг нь дээшлүүлэх шаардлагатай 1 процессыг сонгож, сайжруулна. Үүнийг  тухайн ажлыг гүйцэтгэхэд оролцогч талууд болон Леан Ворк Консалтинг ХХК-н менежментийн зөвлөх С.Мөнгөнтөр нар хамтран гүйцэтгэнэ. 

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 

Байгууллагын хамгийн чухал 1 процессыг схемчлэн боловсруулахад ажлын 5 хоногт багтаан 6 цагийн хамтын ажиллагаа шаардагдана. 

ЗААВАРЛАГЧ: 

Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.

СУРГАЛТ ЯВАГДАХ АРГА, ХЭЛБЭР

  • Сургалтын 1 цаг нь 60 минут байх бөгөөд нийт үргэлжлэх хугацаа 6 цаг байна.
  • Сургалт нь 100% практик дээр суурилан явагдана.
  • Тухайн байгууллагын 1 процессыг сургалтын явцад жишээ байдлаар боловсруулах боломжтой.
  • Гарын авлага, дасгал ажлын файлууд дагалдана.
  • Захиалгат сургалтыг 10 хүртэлх хэрэглэгчийн эрхтэй нийт 6 цагийн видео хичээлүүд дагалдана.
  • Сургалт дууссанаас хойш 14 хоногоос нэг сарын хугацааны давтамжтайгаар төслийг дуустал нэмэлт зөвлөх үйлчилгээг үзүүлж, хамтран ажиллах боломжтой. 
  • Тус үнэд НӨАТ оруулан, тооцсон.
 

АГУУЛГА

  • Процессын схем боловсруулах үе шат,
  • Процессын сайжруулалтад зориулж мэдээлэл цуглуулах,
  • Сонгосон 1 жишиг процесс дээр зураглал гаргах,
  • Процессын үр бүтээлтэй байдалд дүн шинжилгээ хийх,
  • Процессын сайжруулалтын зорилтот түвшинг тогтоох,
  • Жишиг процессын сайжруулалтын шийдлүүд гаргах.

ТА ҮНИЙН САНАЛ АВАХ УУ?

Та 91108081 дугаар болон support@leanwork.mn хаягаар шууд холбогдож, мэдээлэл авах боломжтой. 

ЭНЭХҮҮ ХӨТӨЛБӨРӨӨР БИД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

(Он цагийн дарааллаар)

  • “Хүнс Комплекс” ХХК
  • “Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ
  • “Кевико” ХХК
  • “Байгууламж Од” ХХК
  • “Инвескор Проперти” ХХК
  • “Аймакс стар” ХХК
  • “Эм Ти Юу” ХХК