Back

Ямар үед “Global PMO үйлчилгээ“-г авах нь тохиромжтой вэ?

  • Төсөл, ажлын байр дээр дахин давтагдан гардаг алдааг засаж, сайжруулах үед,
  • Техникийн мэргэжлийн баг, хамт олныг менежментийн арга барилаар удирдах шаардлагатай тулгарсан үед,
  • ISO 9001, 45001 зэрэг удирдлагын тогтолцооны стандартуудыг үр ашигтайгаар нэвтрүүлэх шаардлагатай тулгарсан үед,
  • Төслийн удирдлагын PMBOK GUIDE, ISO 21500 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлж буй үед тус тус энэ тал дээр туршлагатай багийг аутсорсинг хийж ажиллуулах нь таны цаг хугацаа болон хүч, энергийг хэмнэж, өөрчлөлт, сайжруулалтыг амжилттай, сэтгэл ханамжтайгаар гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.

Яг юуг хийж, шийдэж өгөх вэБодит үр дүн гарах уу?

  • Тухайн байгууллагын шийдэх асуудлуудын жагсаалтыг хамтран гаргаж, түүнийгээ төлөвлөгөө хэлбэрт оруулж, дагаж мөрдөх тул өөрийн байгууллагын онцлог хэрэгцээнд тохирсон үр дүнг бий болгоно.
  • Явцын өөрчлөлт, сайжруулалтын саналуудыг нээлттэй хүлээн авна.
  • Ажлыг жижиг зорилтуудад хуваан 2 долоо хоног тутамд хүрэх зорилт тавин ажиллах тул үр дүнгүүд богино хугацаанд гарч эхэлнэ.
  • Эрэмбэлж, сонгосон процессууд дээр хоёр сар тутамд шат дараалалтайгаар дараах байдлаар ажиллана.
    • Асуудлыг тодорхойлох
    • Шийдлүүдийг тодорхойлох
    • Шийдлийг хэрэгжүүлэх
    • Асуудал шийдэгдсэн эсэхийг дүгнэх
  • Сар тутамд үйлчилгээг цааш үргэлжлүүлэх эсэхийг хоёр талын саналаар шийднэ.
  • Гэрээний үнийн дүнгийн 20%-д бодит үр дүнгийн баталгаа гаргана.

Ямар зохицуулалтаар хамтран ажиллах вэ?

  • Долоо хоног тутамд ажлын 1-2 өдөрт нь захиалагчийн оффис, төслийн талбай дээр ажиллана. /Хавсралтад тусгаж өгсөн зохицуулалт, үнийн саналын дагуу/
  • Хоёр талын менежерүүдээс бүрдсэн хамтарсан баг бүрдүүлнэ.
  • Багийг Инженер, Олон улсын мэргэшсэн төслийн удирдагч PMI-PMP С.Мөнгөнтөр ахална.
  • Захиалагчийн зүгээс төслийн талбай дээрх хэрэгжилт, хяналтыг хариуцах 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй дотоод багийг томилно.
  • Шаардлагатай тохиолдолд Зөвлөхийн зүгээс нарийн мэргэшлийн (төслийн админ, бичиг хэргийн хяналтын ажилтан гэх мэт) хүмүүсийг нэмэлтээр багт оруулж ажиллах боломжтой.

Ямар төлбөртэй байх вэ?

  • Үйлчилгээний төлбөрийг цагийн хөлс дээр суурилж тооцно.
  • Үнийн саналыг тухайн байгууллагын хэрэгцээ, шаардлагад үндэслэн  тооцно.

Чанарын баталгаа өгөх үү?

  • Өгнө. Гэрээний үнийн дүнгийн 20%-д бодит үр дүнгийн буюу чанарын баталгаа гаргана.

Манай үйлчилгээг авах алхмууд

  • Үнийн санал авах,
  • Уулзалт товлох, шаардлагатай гэж үзвэл туршилт хэлбэрээр 1 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах,
  • Аутсорсинг үйлчилгээний гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхлэх зэрэг орно.

Дэлгэрэнгүй мэдээлэл: support@leanwork.mn хаягаар хүсэлт илгээх, эсвэл 91108081 дугаарт холбогдож, хүлээн авна уу. 

ТА ҮНИЙН САНАЛ АВАХ УУ?

Та 91108081 дугаар болон support@leanwork.mn хаягаар шууд холбогдож, мэдээлэл авах боломжтой.