ХЭНД ЗОРИУЛСАН:
Төслийн хэрэгжүүлэлтийг нарийвчлалтай бөгөөд бодитоор төлөвлөх шаардлагатай тулгарсан төслийн менежер, компанийн захирлуудад тус үйлчилгээ нь тохиромжтой.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО:
Хэрэгжүүлж буй төслийн цаг хугацааны төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд боловсруулах, ажилбаруудыг удирдаж болохуйц хэмжээнд задлан, эрэмбэлж, төслөө нарийвчлалтайгаар удирдахад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг боловсруулахад тус үйлчилгээний зорилго оршино.
ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?
Төлөвлөгөө боловсруулахад тухайн ажлыг гүйцэтгэхэд оролцогч талууд болон Леан Ворк Консалтинг ХХК-н менежментийн зөвлөх С.Мөнгөнтөр нар хамтран ажиллана.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
Сонгон авсан 1 төслийн цаг хугацааны төлөвлөгөө боловсруулахад ажлын 5 хоногийн хугацаанд 4-6 цагийн хамтын ажиллагаа шаардагдана.
ЗААВАРЛАГЧ:
Сургалтыг бүтээн байгуулалтын салбарт 10 дахь жилдээ удирдлагын тогтолцоогоор дагнан, ажиллаж буй “Олон улсын төслийн менежментийн мэргэшсэн” (PMP) зэрэгтэй, инженер С.Мөнгөнтөр удирдан явуулах юм. Тэрээр бүс нутаг болон ОУ-н шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд Зураг төсөл зохиогч, Зөвлөх, Гүйцэтгэгч зэрэг талуудын аль аль багуудад ажиллаж байсан туршлагадаа үндэслэн төслийн менежментийг энгийн бөгөөд үр ашигтайгаар хэрэглэх аргачлалаа боловсруулсан юм.
СУРГАЛТ ЯВАГДАХ АРГА, ХЭЛБЭР
- Сургалт нь 100% практик дээр суурилан явагдах бөгөөд онолын мэдлэг /PMBOK GUIDE/ болон MS Project программ хангамжийг хэрхэн зүй, зохистой хослуулан хэрэглэхийг заана.
- Тухайн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн 1 сарын хугацаатай төлөвлөгөөг сургалтын явцад хамтран, жишээ байдлаар боловсруулна,
- Гарын авлага, дасгал ажлын файлууд дагалдана. /70 хуудас монгол хэл дээр боловсруулагдсан/
- Нийт 6 цаг бүхий 2 удаа орох сургалт тус бүрийг өөр хоорондоо 3 өдрийн зайтайгаар буюу ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэж дуусна. Энэхүү завсарлага хугацаанд сургалт авч буй баг нь багшийн заасан арга барилын дагуу өөрсдийн төслийн өгөгдлүүдийг оруулж, дадлага хийсэн байх шаардлагатай.
- Захиалгат сургалтыг 6 сарын турш судлах видео хичээлүүдийн 10 хүртэлх эрх дагалдана.
- Захиалгат сургалт дууссаны дараа 14 хоногоос нэг сар хүртэлх давтамжтайгаар 3 цагийн нэмэлт зөвлөх үйлчилгээг тухайн төслийг дуустал өгч, хамтран ажиллах боломжтой.
- НӨАТ-н баримт гарна.
АГУУЛГА
- Төслийн удирдлагын тухай суурь ойлголтууд
- Ажил гүйцэтгэх график төлөвлөгөө боловсруулах,
- Ажиллах хүч, машин механизмын төлөвлөлт хийх,
- Төлөвлөгөөг шинэчлэх, тодотгох,
ТА ҮНИЙН САНАЛ АВАХ УУ?
Та 91108081 дугаар болон support@leanwork.mn хаягаар шууд холбогдож, мэдээлэл авах боломжтой.