Back

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Инженеринг болон менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургалт, судалгааны байгууллагын дэргэдэх клубт гишүүнээр элсэх сонирхолтой, төслийн удирдлагын мэдлэгээ тэлж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй 20 болон түүнээс дээш насны хэн бүхэн энэхүү клубийн үүд хаалга нээлттэй.

КЛУБИЙН ЗОРИЛГО

Инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн мэдлэг, харилцааны болон англи хэлний ур чадварыг сайжруулахад чиглэсэн дадлага, туршилтыг хийх орчиныг бүрдүүлэх замаар хүнлэг мэргэжилтнүүдийг илүү хүчирхэгжүүлнэ. 

КЛУБИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Инженеринг Менежмент Клубээс сар бүр барилгын менежментийн чиглэлээр судалгаа хийдэг,
  • 7 хоног тутмын өглөөний уулзалт, гишүүдийн бэлтгэсэн илтгэлүүд /сард 4 удаа зохион байгуулагдана./
  • Сар тутмын онлайн сэтгүүл /гишүүдийн шилдэг илтгэлүүдийн түүвэр, судалгааны материалууд/
  • Сар тутмын зөвлөгөөн /гишүүдийн шилдэг нийтлэлүүдийн түүвэр, судалгааны нэгдсэн дүгнэлт, хэлэлцүүлэг/

КЛУБЫН СУДАЛГААНЫ МАТЕРИАЛЫГ ЗАХИАЛАГЧ БОЛСНООР: 

  • Сар бүрийн эхний 7 хоногт зохион байгуулах Инженеринг Менежмент Клубийн арга хэмжээнд оролцох,
  • Инженеринг Менежмент клубийн хаалттай facebook group -д нэгдэж 7 хоног бүрийн Даваа гарагт судалгааны явц, ашиглаж болох материал, судалгаатай холбогдох шинэ, соргог мэдээллийн эмхэтгэлийг авч байх боломжтой. 

Судалгааны материалын захиалагч болох

Бид таны илгээсэн мэдээлэл дээр үндэслэн эргэн, холбогдох болно. 

Хүсэлт гаргах

ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЭЭР:

  • Инженеринг, менежментийн чиглэлээр мэргэжлийн англи хэлний хэрэглээний ур чадвараа сайжруулах,
  • Барилгын салбарын бодлого, чиглэл, тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтоо тэлэх,
  • Салбарын манлайлагчдаас бүрдсэн мэргэжлийн бат бөх танилын хүрээлэл бий болгох,
  • Төсөл, хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлэх боломжтой,
  • Багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх,
  • “Леан Ворк Консалтинг” ХХК-с зохион байгуулж буй инженеринг менежментийн нарийвчилсан сургалтад 50% хүртэлх хөнгөлөлттэй үнээр хамрагдах,
  • Салбарын хөгжилд чиглэсэн судалгаануудад оролцох,
  • Харилцаа болон манлайллын техникүүдийг эзэмших зэрэг олон төрлийн давуу талтай. 

КЛУБИЙН ГИШҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Цаг барьдаг, зарчимч байх, 
  • Инженерингийн төслүүд дээр ажилладаг эсвэл холбогдол бүхий мэргэжил эзэмшсэн байх,
  • 20 болон түүнээс дээш настай (газар зүйн байршил хамаарахгүй, орон нутаг, гадаадад амьдардаг байж болно.)
  • Өөрийгөө хөгжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулах чин хүсэлтэй,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Байгууллагын үйл ажиллагаанд сард багадаа 6 цагийг зарцуулах боломжтой

Гишүүнээр элсэх

Бид таны илгээсэн мэдээллийн шаардлага хангасан эсэх дээр үндэслэж, эргэн холбогдох болно. 

Хүсэлт гаргах