Онлайн сургалт нь ямар зарчмаар явагдах вэ?
Манай вэб сайтаар дамжин явагдах ба та өөрийн сонгосон хичээлд харгалзах нэвтрэх нэр, нууц үгийг манайхаас авч үзнэ. Хичээлүүдийг урьдчилан боловсруулан, сайт дээр байршуулсан байх ба өөрийн сонгосон хугацаанд хязгааргүй давтан, ухрааж үзэж болно. Анги дүүргэлт шаардлагагүй. Хичээлүүд 100% практик хэлбэрээр явагдах ба дасгал ажлын файл, гарын авлага дагалдана.
Онлайн сургалтад хэрхэн хамрагдах вэ?
- Өөрийн сонгосон сургалтын авах гэсэн товчийг дарснаар бүртгэлийн хуудас нээгдэнэ.
- Холбогдох мэдээллийг бөглөснөөр таны и-мэйл хаягаар төлбөр төлөх заавар ирнэ.
- Төлбөрийг төлснөөр таны сургалт үзэх эрхийг ажлын 8 цагийн дотор нээх ба дэлгэрэнгүй мэдээллийг таны -имэйл хаягаар илгээнэ.
- Явуулсан нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан онлайн сургалтад нэвтэрнэ.
- Тухайн сургалтад тусгайлан зааж өгсөн сургалтын зааварчилгааг дагаж мөрдөнө.
Онлайн хоёр сургалтад бүртгүүлэхэд ямар нэгэн хөнгөлөлт байгаа юу?
Байгаа. Та хоёр сургалтад нэг зэрэг эсвэл дараалсан байдлаар бүртгүүлж байгаа бол тухайн хоёр сургалтын нийт үнийн дүнгийн 10% -тай тэнцэх хөнгөлөлт эдлэх боломжтой.
Байгууллагын сургалт гэдэг нь ямар учиртай вэ?
Албан байгууллага, төслийн талбайд очиж таны сонгосон сургалтыг зохион байгуулах боломжтой.
- Тухайн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн төлөвлөгөөг сургалтын жишээ байдлаар боловсруулах боломжтой.
- Гарын авлага, дасгал ажлын файлууд дагалдана.
- Танхимаар хамрагдсан сургалтын видео хувилбарыг 1 сарын турш үзэх эрх дагалдана.
Байгууллагын сургалтад яаж хамрагдах вэ?
- Та өөрийн сонгосон сургалтын бүртгүүлэх гэсэн товчийг дарж, холбогдох мэдээллийг бөглөх ба албан байгууллагын сургалт гэсэн сонголтыг сонгоно.
- Бүртгэл амжилттай болсны дараагаар манай мэдээллийн ажилтан таны и-мэйл хаягаар холбогдох үнийн санал, дэлгэрэнгүй мэдээллийг илгээнэ.
- Дараагынээлжид 91108081 дугаараар холбогдон сургалтын хөтөлбөр, огноог тохирно.
- Албан байгууллагын сургалт зохион байгуулах гэрээг байгууллага хооронд хийнэ.
- Гэрээний дагуу сургалтын үйл ажиллагаа явагдана.
Сургалтын багш нь ямар хүн бэ?
Сургалтын багш нар нь зааж буй сэдвийнхээ хүрээнд 9-с дээш жилийн практик туршлагатай, тухайн чиглэлээр салбартаа манлайлан ажиллаж буй мэргэжилтэн байна. Багш тус бүрийн танилцуулгатай тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээллийн хэсгээс танилцана уу!
Практик сургалт гэдэг нь юу гэсэн үг вэ?
Практик сургалт гэдэг нь суралцагчдыг өөрийн биеэр тухайн мэдлэгийг туршиж, эзэмших зориулалттайгаар бэлтгэсэн хичээлийн хөтөлбөрийн дагуу 100% үр дүнд чиглэсэн байдлаар явагддаг юм. Манай сургалтууд нь дасгал ажлын файл, гарын авлага дагалддаг ба та эдгээр туслах материалуудыг ашиглан тухайн ур чадварыг богино хугацаанд эзэмших боломжтой.
Гарын авлага, программ нь үнэгүй дагалдах уу?
Тийм.
Хичээлээ дахин давтан үзэх боломжтой юу?
Онлайн сургалтын хувьд: Та өөрийн сонгосон багцын хүрээнд харгалзах хугацаандаа тухайн хичээлүүдийг хязгааргүйгээр давтан, ухрааж үзэх боломжтой.
Багштайгаа холбогдох боломжтой юу?
Боломжтой. Манай суралцагчид нь зааварлагч багштайгаа тухайн сургалтын facebook группээр дамжуулан холбогдох боломжтой байдаг. Мөн чиглүүлэг LIVE хичээлүүдээр шууд холбогдож болно.
Онлайн сургалтын нэвтрэх эрхийн хугацаа дуусвал яах вэ?
Та хэрэв өөрийн хамрагдаж буй сургалтын багцын хугацаанд хичээлүүдээ бүрэн гүйцэд судалж дуусгаж, амжаагүй бол 50%-н хөнгөлөлттэй нөхцөлөөр сургалтын нэвтрэх эрхийн хугацаагаа сунгах боломжтой байдаг.
Манай сайт дээр байршсан бүх онлайн сургалтын видеог үзэх эрх нь төлбөр төлснөөс хойш 2 сарын хугацаанд идэвхжих ба энэ хугацаанд тухайн бичлэгүүдийг хүссэн үедээ, хязгааргүй ухраан, давтаж үзэж болно.
Өгөгдсөн 6 сарын хугацаанд хувийн зохион байгуулалтаас шалтгаалан хичээлээ бүрэн судалж амжаагүй тохиолдолд үндсэн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөлтэйгээр дахин 6 сараар эрхээ сунгах боломжтой байдаг. (Жишээ нь: 95,000₮-н үндсэн төлбөртэй сургалтын эрхийг сунгах бол 42,500₮ -н төлбөр төлнө. )
Төлбөр төлөх данс: Өөрийн и-мэйл хаягаар support@leanwork.mn хаягруу и-мэйлээр хүсэлт гаргаж, төлбөр төлөх заавар хүлээн авна.
Сертификат олгох уу?
Үгүй. Бид сургалтуудаа маш уян хатан хөтөлбөр, модультайгаар бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах зорилготой бөгөөд ингэхдээ боломжит хамгийн хямд үнэ, хамгийн өндөр чанарыг суралцагчиддаа санал болгож байдаг. Энэ тохиолдолд манайх сертификат олгох боломжгүй байгаа юм.
Хэрэв танд болон танай байгууллагад сургалтад суусан тухай баримт хэрэгтэй тохиолдолд бид тодорхойлолт болон холбогдох санхүүгийн баримтаар хангаж өгдөг болно.
Сэтгэл ханамжийн баталгаа
Бид таныг залхаасан нуршуу онол, ерөнхий ойлголтуудыг заадаггүй. Бид зөвхөн практик туршлагад батлгадсан бодит ур чадварыг танд дамжуулан хүргэхээр сургалтын хөтөлбөрөө боловсруулсан тул танд бодит үр дүнг амлаж байна.